“Питер Пэн” хүүхдийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

“Питер Пэн” хүүхдийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно

“Питер Пэн” хүүхдийн жүжгийн дүрийн сонгон шалгаруулалт болно

Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд “Торгоны зам” сангаас санаачлан Дэлхийн алдарт Броудвэй театрын “Питер Пэн” хүүхдийн мюзикл жүжгийг албан ёсны эрхтэйгээр Монголд анх удаа тоглохоор болжээ.

Ирэх аравдугаар сард тоглогдох алдарт “Питер Пэн” жүжгийн сонгон  шалгаруулалт тавдугаар сарын 18-нд Улаанбаатар чуулгын байранд болох гэнэ. Уг жүжигт тоглох 12-18 авьяаслаг хүүхдүүдийг үнэ төлбөргүй сонгон шалгаруулна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байгаа юм.

Сонирхуулахад, “Питер Пэн”жүжгийн зохиолч Жэймс Барри 1897 оноос жүжгийн зохиолд шамдан орж, хэд хэдэн цуврал жүжиг бичсэн байдаг. Тэдгээр зохиолуудаас хамгийн алдартай нь 1904 онд олны хүртээл болсон “Питер Пэн”жүжиг юм. Хэзээ ч хөгширдөггүй, зүггүй хүүгийн тухай үлгэрийн зохиол нь хүмүүст бага насны дурсамж, мөрөөдлийг нь эргүүлэн авчирснаараа онцлог хэмээн тухайн үеийн театрын урлагийн шүүмжлэгчид хэлж байжээ. Энэ зохиолоороо Жэймс Барри маш их алдар хүндээс гадна Гүн хэмээх цолыг хүртэж байжээ.

Уг зохиолыг 1953 оны хоёрдугаар сарын 11-нд Уолт Дисней пикчерс хүүхэлдэйн кино болгон анх удаа дэлгэцнээ гаргасан байна. Тус жүжигт Питер нэрт жаалхүүгийн тухай мөн хүүхэд бүрийн мөрөөдлийн ертөнц болох “Хаана ч үгүй” арал, гэрэлт тоос цацруулан нисдэг бяцхан шидэт дагинасын тухай ч өгүүлнэ. Питер гэрээсээ оргон, "Хаана ч үгүй” арал дээр очсоноор мөнхийн балчир хүүхдээрээ, сүүн шүдтэйгээ үлддэг. Тэр мөн өөртэйгөө адилхан мөрөөдөлтэй хөвгүүдийг олж, тэнд аваачин Дэгээ нэрт далайн дээрэмчдийн ахлагчтай тулалдан, улаан арьстнуудтай нөхөрлөн, лусын дагинастай найзалснаар адал явдалтай учирдаг юм.

Жүжгийн сонгон шалгаруулалт дуулах, жүжиглэх сонирхолтой  охид, хөвгүүдэд  нээлттэй бөгөөд Улаанбаатар чуулгын байранд болох шалгаруулалтанд оролцохдоо нэг хувь цээж зураг, дуу, бүжиг, шүлгээ бэлдэж очно гэдгээ бүү мартаарай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 8901-7996 лавлах боломжтой.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж