Зохиогчийн эрхийн асуудлаар 4 улсын уулзалт Улаанбаатарт хотноо болж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Зохиогчийн эрхийн асуудлаар 4 улсын уулзалт Улаанбаатарт хотноо болж байна

Зохиогчийн эрхийн асуудлаар 4 улсын уулзалт Улаанбаатарт хотноо болж байна

ХЗДХЯ-ны харьяа Оюуны өмчийн газар Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улс-ОХУ-БНХАУ-БНСУ-ын зохиогчийн эрхийн байгууллагуудын 4 талт уулзалтыг “Зохиогчийн эрх эдийн засаг болон соёлын хөгжлийн хөдөлгөгч хүч болох нь” сэдвийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна.

Энэхүү 4 талт уулзалтыг нээж Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Оюуны өмчийн газрын дарга Э.Эрдэнэсүрэн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Зохиогчийн эрхийн хөгжлийн газрын захирал Гао Хан нар үг хэллээ.

Уулзалтын үеэр талууд зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх, ялангуяа соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр Дэлхийн оюуны өмчийн байгууллага болон бусад олон улсын байгууллагын зүгээс хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлогын арга хэмжээ, цаашдын хандлага, зохиогчийн эрхийн үнэ цэнэ ба соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр, соёлын хөгжилд зориулсан үр ашигтай зохиогчийн эрхийн тогтолцоо бий болгох, дижитал технологийн үед зохиогчийн эрхийн хамгаалахад тулгарч буй бэрхшээлийг даван туулах, цахим орчинд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлч үйлдвэрлэлийн салбарын эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар харилцан туршлага солилцож, сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Мөн хөрш орнуудын хувьд зохиогчийн эрхийн салбарт цаашид хэрхэн хамтарч ажиллах, тодруулбал зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд энэхүү 4 талт уулзалт чухал ач холбогдолтой юм.

Эх сурвалж: ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж