Хятадын хүмүүнлэгийн тусламж Венесэулд хүрлээ | News.MN

Хятадын хүмүүнлэгийн тусламж Венесэулд хүрлээ

Хятадын хүмүүнлэгийн тусламж Венесэулд хүрлээ

Хятадын хүмүүнлэгийн тусламж Венесэулд хүрлээ

БНХАУ-ын тээврийн нисэх онгоц Венесуэлийн нийслэл Каракас хотноо даваа гаригт /2019.05.13/ газардсан тухай тус улсын Харилцаа холбооны яамнаас мэдээлжээ.

Онгоцонд хоёр сая ширхэг эмнэлгийн багаж төхөөрөмж, эм тариа багтсан бөгөөд тус улсын эмнэлгүүдэд тараах юм байна. Улс төрийн сөргөлдөөнтэй байгаа Венесуэлд эдийн засгийн хямралын улмаас хоол хүнс болон эм тарианы хомсдол үүссэний зэрэгцээ орон даяар цахилгаан хангамж тасалдаад байгаа.

Николас Мадуро Улаан загалмайн нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг зөвшөөрдөг ч сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжигч АНУ, Канад, Британи, Герман зэрэг орнуудын тусламжийг хүлээж авахаас татгалзсаар байгаа юм.

Хятад улсын хувьд Николас Мадурог дэмждэг бөгөөд Венесуэлд хурцадмал байдал, үймээн самуун дэгдэхэд хүргэсэн ямар ч үйл ажиллагааг эсэргүүцэх болно гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн.  Хятадын зүгээс гуравдугаар сард 65 тонн эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний тусламж илгээж байсан билээ.

Эх сурвалж:CNN

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-14 182.160.36.79

та нар чинь путин гээд л орилолдоод байдаг одоо ши гээд орилолд л доо

Avatar

Ovgon 2019-05-14 66.181.189.179

Daranguilagch, alan hiadagch nar bie biedee hairtai gej yuhev kkk

Avatar

ЧД иргэн 2019-05-14 202.179.26.165

Манайхан хэдэн хайрцаг чацарганы тос өгчиж болдоггүй юм байхдаа. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг. Манайх шиг нефть болрвсруулах үйлдвэр барьж буй улсад алсдаа хэрэгтэй л юм. Гэвч манайхан СЭМ ахаас айгаад, Итгэлт баяны хэлдгээр "чи чадахгүй л дээ".

Avatar

Зочин 2019-05-14 122.201.19.99

дан хүмүүнэлэг нь ч худлаа бгаа, б** з****г байж л таараа

Avatar

зочин 2019-05-14 49.0.212.109

малаас дор амьтан чи юу өгч чадах юм бэ?

Avatar

HM 2019-05-14 90.201.230.206

Хариуд нь газрын тосоо өгнө дөө. Хэн хэндээ ашигтай сайхан наймаа.

Avatar

зочин 2019-05-14 202.9.42.177

Бас газар газарын дарангуйлагч нар бие биедээ хайртай байхнээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж