БНХАУ-ын тээврийн нисэх онгоц Венесуэлийн нийслэл Каракас хотноо даваа гаригт /2019.05.13/ газардсан тухай тус улсын Харилцаа холбооны яамнаас мэдээлжээ.
Онгоцонд хоёр сая ширхэг эмнэлгийн багаж төхөөрөмж, эм тариа багтсан бөгөөд тус улсын эмнэлгүүдэд тараах юм байна. Улс төрийн сөргөлдөөнтэй байгаа Венесуэлд эдийн засгийн хямралын улмаас хоол хүнс болон эм тарианы хомсдол үүссэний зэрэгцээ орон даяар цахилгаан хангамж тасалдаад байгаа.
Николас Мадуро Улаан загалмайн нийгэмлэг зэрэг хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжийг зөвшөөрдөг ч сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдог дэмжигч АНУ, Канад, Британи, Герман зэрэг орнуудын тусламжийг хүлээж авахаас татгалзсаар байгаа юм.
Хятад улсын хувьд Николас Мадурог дэмждэг бөгөөд Венесуэлд хурцадмал байдал, үймээн самуун дэгдэхэд хүргэсэн ямар ч үйл ажиллагааг эсэргүүцэх болно гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн. Хятадын зүгээс гуравдугаар сард 65 тонн эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүний тусламж илгээж байсан билээ.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ