Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон | News.MN

Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

САРАНЧИМЭГ

Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

Б.Саранчимэг:Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр анхааралдаа авах цаг нь болсон

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спорт /БСШУС/-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд ажиллалаа. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн анх 32 га талбай дээр эрдэм шинжилгээ, сургалт, танин мэдэхүй, соёл амралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ч одоо 20 гаруй  га газартай  үйл ажиллагаа нь зогсонги байдалд орж, орох, гарах гарц ч үгүй болсон байна. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг цаашид Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг төр  анхааралдаа авах шаардлагатай байгааг энэ үеэр онцолсон юм.

Тус хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийн хоцрогдол, бүтцийн болон төсвийн хангалтгүй байдал зэрэг олон асуудлууд тулгамдаж байгааг хэллээ.  Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг дахин сэргээж, нийслэл хотын иргэдийн  чөлөөт цагаа өнгөрүүлэх,  соёл, амралтын ногоон бүс болгох, нийслэлдээ дахин цэцэрлэгт хүрээлэн бий болгоход  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар анхаарал тавин хамтран ажиллахаа илэрхийллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баагий 2019-05-14 120.22.75.87

Сонгууль дөхөхөөр цэцэрлэгт хүрээлэнд ирдэг нэг авгайтай боллоо доо

Avatar

555 2019-05-14 202.70.46.18

БСШ-САЙД МАШ ИДЭВХИТЭЙ САЙН АЖЛЫН ГАРААГАА ЭХЛҮҮЛСЭН..ЭНЭ ЭРЧ ХҮЧЭЭРЭЭ СОНГУУЛИЙН ОЭДОО ИРВЭЛ НАМДАА БОЛОН ӨӨРТӨӨ ИХ БОЛОМЖ НЭЭЖ ӨГНӨ.НААДАХ ХОГЫН ЦЭГЭЭ ЖИНХЭНЭ САЙХАН ЦЭЦРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БОЛГОВОЛ ХОТЫН ИРГЭДЭД ҮНЭЛЖ БАРАШГҮЙ БУЯН БОЛЖ УТААГ БАГАСГАХАД ТОМ ДЭМЖЛЭГ БОЛНО ШҮҮ САЙДАА..

Avatar

Зочин 2019-05-14 103.229.123.96

Наад үгээ Наранхүү ахдаа хэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж