Далайн хамгийн гүн цэгээс хуванцар хаягдал олжээ | News.MN

Далайн хамгийн гүн цэгээс хуванцар хаягдал олжээ

Далайн хамгийн гүн цэгээс хуванцар хаягдал олжээ

Далайн хамгийн гүн цэгээс хуванцар хаягдал олжээ

Тэтгэвэрт гарсан АНУ-ын тэнгисийн цэргийн офицер Виктор Весково шумбагч хөлгөөр далайн хамгийн гүн цэгт хүрч, дээд амжилт тогтоожээ. Харин судлаач Виктор дэлхийн хамгийн гүн цэг болох Номхон далайн Марианы хонхороос хуванцар хаягдал олсон нь хуванцрын хэрэглээгээ хязгаарлаж чадахгүй байгаа дэлхий нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

Викторын удирдсан судалгааны баг өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд Марианы хонхорт “DSV Limiting Factor” машинаар дөрвөн удаа шумбаж, биологийн болон чулуулгийн дээж цуглуулж явсан бөгөөд шумбалтын явцад хүний гараар бүтсэн хаягдал олсныг хожим шинжилж үзэхэд хуванцар хаягдал байсан гэнэ. НҮБ-ын тайланд дурдсанаар хүн төрөлхтөн 100 орчим сая тонн хуванцар хог хаягдлыг далай тэнгис рүү хаясан байна.

Тэрбээр энэ удаад далайн түвшнээс 10,927 метрийн гүнд хүрч, 1960 онд тогтоосон өмнөх дээд амжилтыг 16 метрээр ахиулжээ.”Challender Deep” хэмээн нэрлэдэг энэ гүн цэгт хүн төрөлхтөн түүхэнд гуравхан удаа хүрч байсан аж. Алдарт кино найруулагч Жэймс Камерон 2012 онд шумбахдаа 10,908 метрийн гүнд хүрч байсан гэдэг. Түүнээс өмнө 1960 онд АНУ-ын тэнгисийн цэргийнхэн 10,912 метрийн гүнд хүрч байжээ.

Эх сурвалж:BBC

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-05-14 103.9.90.98

САЙХАН ХУДЛАА ЯРИХИЙМАА. ХУВАНЦАР ЧИНЬ ЮУ ГЭЖ ДАЛАЙН ГҮНИЙ ДАРАЛТЫГ ДАВЖ ЖИВЭХ ВЭ ДЭЭ

Avatar

carlsen 2019-05-14 202.131.225.150

Дотор нь хүнд юм орсон бол доошоо живийшдээ хө

Avatar

Paвcaл 2019-05-14 174.216.12.236

Хуванцар байтугай шумбагч онгоц ч бяц явна ш дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж