Английн Блэкпүүл хотын оршин суугч бүсгүй төрөх үедээ жирэмсэн гэдгээ мэдсэн байна. Тэрбээр ийнхүү төрөхөөсөө өмнө хэдэн өдрийн турш цэргийн сургуулилалтад хамрагджээ.
Өдгөө 18 настай Бет Мартин Британийн хилийн цэрэгт орохыг мөрөөддөг байна. Тэрбээр сургуулилалт дууссаны дараа хэвлий орчмоор нь хүчтэй базалж өвдсөн тул түргэн тусламж дууджээ. Түргэний эмч бүсгүйг төрөх гэж буйг мэдэн, яаралтай эмнэлэг рүү авч явсан байна.
Сувилагч түүнд жирэмсэн болохыг хэлэхээс өмнө Мартин өөрийгөө давхар биетэй болсон гэж бодоогүй явжээ. Учир нь жирэмсний тест бүгд сөрөг гарсан байна. Тэрбээр 2018 оны аравдугаар сард төрж охинтой болсон бөгөөд охиноо Мейзи хэмээн нэрлэжээ.
Залуу ээж “Би хэзээ ч хүүхэд төрүүлэхийг хүсч байгаагүй. Харин одоо би түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй нь” хэмээн өгүүлсэн байна. Мартины төрөл төрөгсөд түүнийг төрсөн талаар дуулаад даажигнаж байна хэмээн бодсон ч үнэнийг олж мэдмэгцээ баярлажээ. Хэдийгээр хүүхэдтэй болсон ч бүсгүй ирэх есдүгээр сард коллеждоо сурч, улмаар цэргийн сургуулилалтдаа хамрагдахаар төлөвлөж буй аж.
Өмнө нь 25 настай британи бүсгүй мөн төрөх үеэрээ давхар биетэй болсноо мэдсэн тохиолдол гарч байжээ. Тэрбээр төрөх хүртлээ киста (өндгөвчний уйланхай)-гаар өвчилсөн гэж бодож явсан аж.
Эх сурвалж: Daily Mail
зочин 2019-05-14 66.181.166.70
ухаан санаа нь эрүүл л бол умайд нь амьд биет 4 сартайгаас нь эхлээд төрөх хүртэл байнга хөдлөж байгааг мэдэхгүй байна гэж юу байхав дээ
333 2019-05-14 103.14.38.144
ийм тэнэг юм бичээд суудаг өөр бичих юм олдоогүй юм байхдаа хөөрхий
d 2019-05-14 43.228.130.186
haha chin unshaad suuj baidag haha
HM 2019-05-14 84.51.161.8
Шал тэнэг наасан. Ийм эргүү хүүхэн байдаг л юм байхдаа. Байна хоёр байна.
456 2019-05-14 49.0.213.53
8-9 сарын турш нуугаад, хоолоо ихдүүлчиж, гэдсээрээ таргалаад байгаа гээл духлаа аашаад явдаг юм байх даа
Зочин 2019-05-14 66.181.181.238
мэдрэл муутай юм уу
Uoptt 2019-05-14 103.10.20.118
Гэдэс нь томрохоор гүзээтэй болсон гэж бодсон юм байхдаа. Ямар элий гээчийн хорвоо вэ хэхэ хаха
SS 2019-05-14 66.181.168.8
YU gesen ch ug yum, yu ch geed bgaa yum. Bi ch yaah gej ene hogiig unshiv, end odoo yugaa ch bicheed bgaan ,,, ta nar ch yamar atsaa hiij eniig unshij suugaa yum
дондог 2019-05-14 112.72.6.50
би юу уншаад байгаам болоо гээд эргэлзэж суулаа. тэгснээ SS ийн сэтгэгдэлийг уншаад маш сайхан боллоо хахаха
SS 2019-05-14 66.181.168.8
Dondog min dee dondog min, bi heleed bhad l door n bur comment bichchih yum daa chi. Uneheer l DONDOG yum daa chi hahaha