Давхар биетэйгээ мэдээгүй бүсгүй гэнэт төрж, охинтой болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Давхар биетэйгээ мэдээгүй бүсгүй гэнэт төрж, охинтой болжээ

Давхар биетэйгээ мэдээгүй бүсгүй гэнэт төрж, охинтой болжээ

Английн Блэкпүүл хотын оршин суугч бүсгүй төрөх үедээ жирэмсэн гэдгээ мэдсэн байна. Тэрбээр ийнхүү төрөхөөсөө өмнө хэдэн өдрийн турш цэргийн сургуулилалтад хамрагджээ.

Өдгөө 18 настай Бет Мартин Британийн хилийн цэрэгт орохыг мөрөөддөг байна. Тэрбээр сургуулилалт дууссаны дараа хэвлий орчмоор нь хүчтэй базалж өвдсөн тул түргэн тусламж дууджээ. Түргэний эмч бүсгүйг төрөх гэж буйг мэдэн, яаралтай эмнэлэг рүү авч явсан байна.

Сувилагч түүнд жирэмсэн болохыг хэлэхээс өмнө Мартин өөрийгөө давхар биетэй болсон гэж бодоогүй явжээ. Учир нь жирэмсний тест бүгд сөрөг гарсан байна. Тэрбээр 2018 оны аравдугаар сард төрж охинтой болсон бөгөөд охиноо Мейзи хэмээн нэрлэжээ.

Залуу ээж “Би хэзээ ч хүүхэд төрүүлэхийг хүсч байгаагүй. Харин одоо би түүнгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй нь” хэмээн өгүүлсэн байна. Мартины төрөл төрөгсөд түүнийг төрсөн талаар дуулаад даажигнаж байна хэмээн бодсон ч үнэнийг олж мэдмэгцээ баярлажээ. Хэдийгээр хүүхэдтэй болсон ч бүсгүй ирэх есдүгээр сард коллеждоо сурч, улмаар цэргийн сургуулилалтдаа хамрагдахаар төлөвлөж буй аж.

Өмнө нь 25 настай британи бүсгүй мөн төрөх үеэрээ давхар биетэй болсноо мэдсэн тохиолдол гарч байжээ. Тэрбээр төрөх хүртлээ киста (өндгөвчний уйланхай)-гаар өвчилсөн гэж бодож явсан аж.

Эх сурвалж: Daily Mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж