Шүдний өвчин намдаах эмийг үдэд уух хамгийн тохиромжтой. Учир нь эдгээр өвчин намдаах эмний үйлчлэл өглөө биш үдэд хамгийн сайн байдаг байна.
Цусны даралтаа өглөө эсвэл орой шалга
Цусны даралт өдрийн бүхэл өдрийн турш хэлбэлзэж байдаг бол шөнө унтаж байх үед багасч, өглөө сэрэхэд огцом нэмэгддэг байна. Цусны даралтаа өөрөө хэмжих маш энгийн зүйл. Гэхдээ зөвхөн өглөө оройн цагаар хэмжиж байхаа бүү мартаарай. Гэхдээ тогтмол нэг л цагт үзэж байх нь чухал.
Жингээ хас
Жингээ баасан болон даваа гарагт үзэж бай.
Жингээ хасах гэж хичээж буй хүмүүст эмч нар долоо хоногт нэг л удаа жингээ үзэж байхыг зөвлөдөг. Ялангуяа баасан гарагын өглөө жин маш багассан байдаг нь хүмүүст жин хасах урам болдог учираас дараагийн үр дагавар нь эерэг байдаг.
Оройн хоолоо эрт ид
Орой хоолыг оройтуулах нь жин нэмэх нэг шалтгаан болдог гэдэг ойлголтыг саяхны нэгэн судалгаа баталсан юм. Хулганыг сэрдэг бас унтдаг цагаар нь хооллоход буруу цагт хооллосон нь жин нэмсэн байжээ. Хэрэв та хоолны дэглэм бариад ч жингээ хасч чадахгүй байгаа бол биологийн цагийн эсрэг яваад байгаа хэрэг.
Орой дасгал хий
Хэрэв та богино хугацаанд гоолиг болохыг хүсч байвал дасгал хөдөлгөөнийг орой хийх нь хамгийн үр дүнтэй байх болно. Учир нь хүний тэсвэр тэвчээр 4-8 цагийн хооронд хамгийн их байдаг аж. Мөн орой хүний булчин суларч, тавирдаг нь гэмтэл бэртэл авах эрсдэлийг бууруулдаг байна
Зүрхээ хамгаал
Зүрхний эмийг орой уу. Судлаачид аспириныг орой уувал хамгийн үр дүнтэй гэж үздэг. Учир нь зүрх хаагдах үзэгдэл өглөөгүүр тохиолдох нь элбэг. Ялангуяа өглөөний 6 цаг, бас үд дунд бол зүрхэнд хамгийн аюултай үе гэнэ. Харин орой эсвэл шөнө эмээ уух нь өглөө зүрх хэвийн ажиллахад нөлөөлдөг байна.
Түүнээс гадна цагийн шилжилт хүний биологийн цагт сөргөөр нөлөөлдөг. Өдөр уртасахад зүрхний шигдээс тусах үзэгдэл тав дахин нэмэгддэг нь нойр дутуу болж, биемахбодь гэнэтийн өөрчлөлтөд хямардаг байна. Тиймээс ирэх жил цаг шилжихэд нэг цагийн өмнө орондоо ороорой.
Харшлын эмийг орой уу
Нус гоожих, хоолой царгих, найтаах нь өглөөгүүр хамгийн их байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд харшлын эсрэг эмийг үдэш унтахын өмнө ууж байх нь хамгийн зөв арга юм.
Орой салхинд гар
Харшилтай хүний хувьд өглөө салхилах нь тийм ч ухаалаг санаа биш. Учир нь мод нарны туяа дөнгөж тусахтай зэрэгцэн тоос хүртээдэг бөгөөд үд дунд уг тоосонцрын хэмжээ маш их байдаг. Тиймээс салхилах хамгийн тохиромжтой цаг бол үдэш гэдгийг санаарай.
Эрч хүчтэй болох
Цонхны хажууд сууж өглөөний цайгаа уу. Өглөөний нарны гэрэл танд эрч хүч өгөх төдийгүй биологийн цагийг чинь идэвхижүүлнэ.
Үдэд дуг хийгээд ав
Үдийн алдад нойр хүрдэг нь их хоол идсэнээс болсон хэрэг биш. Таны биологийн цаг танд анхааруулга өгч байгаа нь тэр. Тиймээс дуг хийгээд авахад буруудах зүйлгүй. Хэвтэхээсээ өмнө аяга цай эсвэл кофе уувал түрхэн хугацаанд сайн амарч сэргээд босоод ирнэ.
Бэлтгэсэн Н.Энх