Д.Сарангэрэл: 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэл: 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн

Д.Сарангэрэл: 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авсан талаарх мэдээлэл манайд ирсэн юм. Энэ талаар эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сургууль 1710 сурагчтай аж. Тэднээс 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдсан бол 38 нь эмчилгээний эм уугаад эхэлсэн байна.

Тус сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо сул явагддаг зэрэг олон асуудал байдаг юм байна.

Халдвар 2017 онд нэгэн багшаас дамжин халдварласан гэж үзэж байгаа юм байна. Үүнээс үүдэн олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авчихаад байгаа ч одоог болтол хичээллэсээр байгаа юм.

Ё.БААТАРБИЛЭГ: ХААНА ЯМАР ХАРИУЦЛАГА АЛДСАНЫГ ТОГТООНО

Энэ асуудалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сургуулийг карантин тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Олон нийтийн дунд явж байгаа мэдээлэлд үндэслэн дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиралтай холбогдон мэдээлэл авсан. Тэндээс баг ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх процесс үргэлжилж байгаа. Эрүүл мэндийн яам холбогдох мэдээллийг хийж байгаа. Цаашид хэрхэх асуудал шийдвэрлэгдээгүй байна. Боловсролын салбарт байгаа асуудлын нэг нь сургуулийн орчин нөхцөл. Нэг ангид 30-40 хүүхэд хичээллэж байгаа. Эмч нарын баг сургууль дээр ажиллаж байгаа. Хаана ямар хариуцлага алдсаныг тогтоосны дараа хариуцлагын тухай яригдана”  гэлээ.

Д.САРАНГЭРЭЛ: 38 ХҮҮХЭД, НЭГ БАГШИЙН АСУУДАЛ БИЙ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Надад өгсөн мэдээллээр өвчтэй багшид эрүүл гэсэн бичиг хийж өгсөн гэсэн мэдээлэл алга. Үүссэн асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн баг сургууль дээр ажилласан. 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн тохиолдол гарч байгаа юм байна. Хүүхдүүдийг оношлоод эмчилгээнд оруулах гэж байгаа. ХӨСҮТ-ийн захирлын өгч буй мэдээллээр эцэг, эхчүүд уушгины сүрьеэгийн эмчилгээнд эмзэглэж байгаа, эмчилгээ хүнд явцтай, эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа юм байна. ХӨСҮТ-ийнхний мэдээллээр 38 хүүхэд, нэг багшаас сүрьеэгээр өвдсөн” гэсэн юм.

Онцлоход, энэ асуудалтай холбогдуулж сурагчдын эцэг, эхийн зүгээс онц байдалд зарлаж, сургуулийг хаах, бүх сурагчийг дахин шинжилгээнд хамруулах хүсэлт тавьж эхэлсэн байна. Гэхдээ одоогоор сургуулийг хаах эсэх асуудлаар шийдвэр гараагүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
73
БурууБуруу
41
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж