Монголын хип хоп урсгалын анхдагчийн нэг болох “Люмино” хамтлагийн дуучин Б.Батхишиг буюу Б.Баажий телевизээр гарах нь их болсон. Тэрбээр SPS телевизийн сагсан бөмбөгийн тайлбарлагчаар ажиллаад удаж байна. Тэгвэл Баажий хэдийнэ хэвлэлийн салбарын төлөөлөгч болсноо энэ удаагийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр харууллаа.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Монголын Үндэсний Олон Нийтийн Радиогийн 85 жил, “MNB спорт” сувгийн нэг жилийн ойг тохиолдуулан хэвлэл, мэдээллийн байгууллагын дунд сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж шилдгүүдийг тодруулсан. Тус тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд SBS телевизийн хоёрдугаар баг түрүүлж, МҮОНРТ-ийн нэгдүгээр баг мөнгө, SPS телевизийн нэгдүгээр баг хүрэл медалын эзэд болсон. Сагсан бөмбөгийн тайлбарлагчид болох SPS телевизийн залуус шилдэг гэдгээ харуулж, алт, хүрэл медалиар энгэрээ мялаалсан. Урлагийн тайзнаас илүүтэй телевизийн салбарын хүн болсон Б.Баажийгийн тоглолт ч онцгой байсан юм.
“Намайг дагаад цэнгэ” дуу нь хит болж нэг хэсэгтээ шуугиан тарьж байсан “Люмино” хамтлагийн залуус уран бүтээлээ туурвисаар байгаа. Тэгвэл хамтлагийн гишүүн Б.Баажий сагсан бөмбөгийн үнэнч фанатаас мэргэжлийн тайлбарлагч болтлоо өөрийгөө хөгжүүлж чаджээ.
Урлагийн салбарын уран бүтээлчид хэвлэл мэдээллийн “урвах” үзэгдэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон бусад томоохон тэмцээний тайлбарлагчаар жүжигчин Д.Энхбаяр ажиллаад удаж байна. Түүнийг “50 саяын уналт” нэвтрүүлгээс нь танихаас илүүтэй хөлбөмбөгийн мэдээлэл дундаас олж авах болсон. Мөн жүжигчин А.Өнөржаргал жюү жицүгийн бөхийн төрлийг сонгож, энэ жил Арабад болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сориод авсан зэрэг “Тв Коктейль” хамтлагийн урлагт урвасан содон мэдээллүүд олон бий. Тэгвэл эдгээр жүжигчдийн араас 2018 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн Люмино” хамтлагийн дуучин Б.Баажий хэдийнэ хэвлэл мэдээллийн төлөөлөгч болжээ.
Ч.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ