Дашрамд дурдахад, Саяхан түүнд нэг өрөө байрны түлхүүр болон батламжыг Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа, Иргэдийн төлөөлөгчдын хурлын дарга Х.Батболд УИХын гишүүн, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын бие төлөөлөгч нар гардуулан өгсөн байна.
МЗЭ-ийн шагналт яруу найрагч Х. Эрдэнэбаатар Болор цомын дөрвөн удаагийн тусгай шагнал хүртэж, нэг удаагийн дэд байранд тунарч байсан ч, “Болор цом” яруу найргийн наадмын тэргүүн шагналыг Ховд аймгаас хүртэж байгаа анхны яруу найргч юм байна.
Нутгийн олныхоо хүндэтгэл хүлээсэн энэ найрагч 1994 онд “Сарны жим”, 2000 онд “Ойрад аялгуу”, 2002 онд “13 дугаар сарын шүлгүүд “, 2009 онд “Зүүн гарын эзэнт шүлгэс” шилмэл шүлгийн түүврээ хэвлүүлж байжээ.
Б.Алт