Сэлэнгийн Эмэгтэйчүүдийн холбоог Д.Өнөрболор удирдана

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн Эмэгтэйчүүдийн холбоог Д.Өнөрболор удирдана

Сэлэнгийн Эмэгтэйчүүдийн холбоог Д.Өнөрболор удирдана

Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөгөөн энэ сарын 11-нд Сэлэнгэ аймгийн Сэлэнгийн Долгио чуулгад хуралдаж, аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Түнхэл сумын уугуул Д.Өнөрболорыг сонгожээ. Уг зөвлөгөөнд ОХУ-ын Буриад улсын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүдийн хамт, мөн БНСУ-ын Гонги аймгийн Гуанжу хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, зөвлөлийн гишүүд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн хамтаар урилгаар оролцсоноороо онцлогтой аж.

Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон Д.Өнөрболор зөвлөгөөнд оролцсон гишүүн эмэгтэйчүүдэд хандаж хэлсэн үгэндээ, “Аливаа зүйлийн хөгжлийн эх үндэс хөдөлмөрч бүсгүйчүүд байдаг. Тиймээс Сэлэнгэ аймгийн хөгжил дэвшил, орон нутгийн хөгжлийн оролцоонд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдээ дэмжиж ажиллах, зөвхөн аймагтаа, улсынхаа хэмжээнд биш ОХУ, Буриад улс, БНСУ-ын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах гарааны эхлэл өнөөдөр зурагдаж буй хамтран ажиллах санамж бичгээр эхлүүлж байна. Тиймээс мянга, мянган эмэгтэйчүүдийн гарааны болон аль хэдийнэ хөл дээрээ тогтсон ч цаашид улам сайжирч үргэлжлэх ёстой бүхий л төрлийн бизнесийн харилцаа улам өргөжин тэлж, орон нутгийн төдийгүй улс орны хөгжлийн нэг хэсэг байх эхлэлийг тавьж байгаадаа баяртай байна” хэмээн хэлжээ.

Сэлэнгэ аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын Гонги аймгийн Гуанжу хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, ОХУ-ын Буриад улсын Эмэгтэйчүүдийн холбоотой албан ёсоор хамтран ажиллахаар зөвлөгөөний үеэр гарын үсэг зурж, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны хүрээнд олон сайхан ажил хийгдэх боломжтой гэдгийг зочид, төлөөлөгчид онцолж байлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж