Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан эмэгтэйчүүдийг саатуулаа | News.MN

Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан эмэгтэйчүүдийг саатуулаа

Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан эмэгтэйчүүдийг саатуулаа

Бусдын биеийг хүчээр үнэлүүлж байсан эмэгтэйчүүдийг саатуулаа

Баянзүрх дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт 2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр орон сууцны байранд зөвшөөрөлгүй массажны газар ажиллуулж, бусдын биеийг үнэлүүлж байна гэсэн мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас шалгалт хийжээ.

Тодруулбал, 30 настай эмэгтэй Б гэгч нь 30-31 настай эмэгтэй Н, Б нарын биеийг үнэлүүлж байсныг тогтоон дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.

ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙГ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН  13.1 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСНААР

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;

2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг:

3.1.байнга тогтвортой;

3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-14 202.179.24.146

Бүх буудлуудаар гэнэтийн үзлэг хийвэл мөн ч их юм гарна даа. Монголчууд архи уучихаад гэртээ харьж унтдаг цаг нэгэнт өнгөрсөн. Эхэлсэн л бол заавал дуусгадаг дэс дараатай. Цуглана, пиво ууна, архи ууна, баар хаана, такси бариад мессеж зар, зарын сайтаас хүүхний утас олно. буудалд орно. Тэнд төрөл бүрийн завхайрал болон БЗХӨ-ний өргөн хэмжээний түгээлт явагдаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж