Компанийн засаглалаас болж Оюутолгой төсөл саатаж магадгүй | News.MN

Компанийн засаглалаас болж Оюутолгой төсөл саатаж магадгүй

Компанийн засаглалаас болж Оюутолгой төсөл саатаж магадгүй

Санхүү, эдийн засгийн “Financial Times” сэтгүүлд Оюутолгойн эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг “Рио Тинто” компанийн засаглалтай холбон тайлбарлажээ.

Австралийн уул уурхайн компани “Рио Тинто” нь жилд 550 мянган тонн зэс олборлох төлөвлөгөөтэйгөөр Монголын "Оюутолгой" төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад 5,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа билээ. Ногоон эрчим хүчний хувьсгал эрчимжиж буй энэ үед үйлдвэрлэлийн металлын эрэлт өссөөр байгаа юм. Цаашид ч улам бүр өсөн нэмэгдэх нь гарцаагүй тул Оюутолгой нь “Рио Тинто”-гийн хувьд маш чухал ач холбогдолтой төслүүдийнх нь нэг юм. Гэсэн хэдий ч уг төсөл зарим нэг техникийн асуудалтай тулгарч, 2022 он хүртэл тогтвортой олборлолт хийж чадахааргүй байж мэдэхээр дүр зураг харагдаж эхэллээ. Тиймээс “Рио Тинто” компанийн удирдлагууд өнөөдөр /2019.05.14/ Канадад яаралтай хурал зарлаж, Оюутолгойн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

“Рио Тинто” нь Оюутолгойн төслийг удирддаг ч уг ордод шууд хувь эзэмшдэггүй. Оюутолгойн ордын 66 хувь нь Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нийт 2,9 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээ бүхий Канадын уул уурхайн “Turquoise Hill Resources” компанийн эзэмшилд, үлдсэн 34 хувь нь Монголын Засгийн газрын мэдэлд байдаг. Харин “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ын 50,8 хувийг эзэмшдэг.

“Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт жил бүр Канадад зохион байгуулагддаг. Энэ жилийн уулзалт тавдугаар сарын 13-14-нд болж байна. Энэ үеэр тус компанийн томоохон хувьцаа эзэмшигчдийн нэг буюу 10,9 хувийг эзэмшигч АНУ-ын Сан Францискод төвтэй, уул уурхайн салбарынханд хөрөнгө оруулалтын мэргэжлийн зөвлөгөө өгдөг “SailingStone Capital” компанийн удирдлагуудын зүгээс гаргах санал хамгийн их анхаарал татаж байгаа гэнэ.

Учир нь, тус компанийн хамтран эзэмшигч Макензи Дэйвс дөрөвдүгээр сарын сүүлээр илэрхийлсэн байр сууриа хадгалсаар байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Бид Оюутолгойн гүний уурхайн төсөлд үүсээд буй асуудлыг шийдвэрлэхээр “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-төй хамтран ажиллахыг зорьж байгаа ч  компанийн удирдлагын асуудлаас болж зөвшилцөлд хүрч чадахгүй байсаар хугацаа их алдаж байна. “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ энэ асуудлаар үр бүтээлтэй яриа хэлэлцээр хийхээс хойш сууж байгаа тул бидэнд тус компанийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын эсрэг санал өгөхөөс өөр арга зам үлдсэнгүй. Энэхүү шийдвэрийг бид сэтгэл хөдлөлөөр гаргаагүй. Уг төсөлд оруулсан хөрөнгө оруулалтаа хамгаалж, мөн компанийн урт хугацааны амлалт дээр тулгуурлан ийм шийдвэрт хүрсэн. Гэхдээ энэхүү төсөл нь дэлхийн хэмжээний корпорацийн туршлагаар л хэрэгжих боломжтой. Тиймээс төслийн хувь эзэмшигчид болох “Рио Тинто”, Монголын ард иргэд, Засгийн газар, бусад жижиг хувь эзэмшигчид бүгд нэгэн сэтгэлээр алсын хараатай байж, хамтдаа амжилт өөд тэмүүлэх нь чухал юм” гэж хэлжээ.

Мөн “SailingStone Capital” компанийн зүгээс “Өнгөрсөн таван жилийн хугацаанд “Рио Тинто” компанитай Оюутолгойн төсөлд хамтран ажилласан туршлагаас үзвэл тэд бидний эрх ашгийг хүндэтгэн ажиллахгүй байна гэж дүгнэхээр байна. Өөрөөр хэлбэл, “Рио Тинто” цаашид бидний зүгээс дэмжлэг авахгүй. “Рио Тинто” нь “Turquoise Hill Resources”-ийн 50,8 хувийг эзэмшдэг ч удирдах болон шийдвэр гаргах түвшний асуудалд 100 хувийн эрх мэдэлтэй байгаа зохицуулалт нь компанийн засаглалыг зөрчиж байна. Энэ компанийн хувьцаа муу үзүүлэлттэй байгаа нь удирдлагуудтай шууд хамааралтай. Энэ нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орох, энэ том төсөл  алдагдал хүлээхийг үгүйсгэхгүй. Тиймээс манай компани бусад жижиг хөрөнгө оруулагчдыг төлөөлөн “Turquoise Hill Resources”-ийн ТУЗ-ийн хараат бус дөрвөн захирлын нэг суудлыг авах хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн байна. Мөн “Энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт нь Монгол Улсад Оюутолгойн асуудлаар шалгалт хийгдэж буй маш эмзэг үетэй давхцаж байна. Монголчууд гадныхан байгалийн баялгийг нь эзэмших асуудалд тун эмзэг ханддаг ард түмэн” хэмээжээ. Энэ саналыг “Turquoise Hill Resources”-ийн өөр бусад жижиг хөрөнгө оруулагчид болох “ISS” болон “Glass Lewis” компаниуд дэмжиж байгаа аж.

“Рио Тинто”-гийн зүгээс одоогоор ямар нэгэн хариу мэдэгдэл хийгээгүй боловч ирэх наймдугаар сард төслийн талаар шинэчилсэн мэдээллээ танилцуулах болно гэсэн байна. Харин “Turquoise Hill Resources”-ийн зүгээс “Хөрөнгө оруулагчдын санал, санаачилгууд нь компанийн засаглал, дотоод үйл ажиллагааг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн. Үүний үр дүнд 2018 онд зөвхөн ТУЗ-д тайлагнадаг шинэ гүйцэтгэх захирлыг томилсон. Монголын парламентаас томилсон ажлын хэсгийн тайлангийн хувийг бид хүлээн авсан бөгөөд үүний үр дүнг хянах үүрэгтэй хяналтын комисст хариу бичсэн” гэж мэдэгджээ.

Эх сурвалж:FT

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бб 2019-05-14 150.129.143.85

Гол хувь эзэмшигч Монголд аятай боломж гарч байна. Хамгийн том Рио Тинто, 2 дахь нь Монгол улс, харин Рио-ийн эсрэг бусад бага хувьцааныхан санал өгвөл Монголд ашигтай юм.

Avatar

123 2019-05-14 49.0.213.53

Хохь нь, бүр татан буугдаад өгөөчээ

Avatar

Зочин 2019-05-14 49.0.135.130

Урвагч Дамба-Очир сайн ажиллажээ. Манай шалгалтын комиссын дүгнэлтийг гадныхан аль хэзээний аваад ямар хариу барихаа бэлдсэн бна.

Avatar

Зочин 2019-05-14 119.40.103.6

ХЭэрийн боохойтой нийлсэн монгол нохой хамгийн аюултай. Үүнийг монголчууд сайн мэднэ. ОТ-гойг манайхан энэ маягаар л ажиллуулж байгаа шүү. Ялангяа Дубайн гэрээг цуцлах нь зүйтэй. Эхнийхээ гэрээгээр л ажиллах байсан. Сайханбилэг л монголчуудыг балалчихлаа.

Avatar

Иргэн 2019-05-14 43.242.243.222

50.8 хувийг эзэмшээд дээр нь менежментийг нь хийж байгаа Рио Тинтогоос бусад хувьцаа эзэмшигчид одоогийн энэ Торкүз Хилийн ТУЗ болон Рио Тинтогийн менежментэд сэтгэл маш дундуур байгаа нь энэ захидлаас харагдаж байна. Тиймээс ТУЗ-н 4 захирлыг нь дахин сонгохгүй гэсэн санал өгнө гэжээ. Монголын ЗГ мөн адил санал өгнө гэж найдая.

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.85

https://www.ft.com/content/12326624-7175-11e9-bbfb-5c68069fbd15

Энэ эх дээрээ бичсэнээс үзвэл Рио-нхон ер нь молиго үмхүүлээд байна гэж сэрдэж байгаам байна. Гүний уурхайд геотехникийн нөхцөл үүссэнээс бүх зүйл болж байгаа мэтээр ойлгуулахыг оролдож байгаа нь үнэнд нийцэхгүй, компанийн удирдлагын арга барилтай холбоотой гэж нэмж хэлж дээ

Avatar

Зочин 2019-05-14 64.119.24.120

Өмнө нь ч гэсэн дотооддоо болсон асуудлаас төслөө зогсоож байсан. Тэрийгээ Монголын засгийн газраас болсон мэт ойлгуулсан болохоос. Гадаад захирлууд нь хөрөнгийг нь хайр найргүй урсгадгийг шахаа хийдгийг ажилчид нь ярьдаг. Аудит ч үүнийг нь илрүүлээд асуудал үүсч байсан

Avatar

Зочин 2019-05-14 64.53.213.174

denduu shulj baigaa ni unen OT gereeg shinechileh shaardlagatai america-uudiin oodoos gereenii negch useg oorchlohgui gej heleh honshoor baihgui shdee muusain shulaachidad

Avatar

ИРгэн 2019-05-14 202.131.225.197

OT байхгүй бол тэгээд маниус ч хэцүүднэ дээ.ОТ-д ажиллаж байгаа хэд нь гадагшаа гараад ажил олоод хийчих байх,МоЯачууд л хэцүү дээ.

Avatar

Z 2019-05-14 103.212.116.49

Dear D.M of Sailing Stone.You are the best.Feel free.Get in touch.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-05-14 174.50.62.78

Тархины тураалт оркуудаа. Ирэх оны сонгууль болтол та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. Барьцаагүй 20 саяны зээл, барьцаагүй оюутны зээл гээд аваад байгаарай. Авахгүй бол би баруун гарын шулуун цохилт ганц л хийнэ шүү. Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр мэтийн авилгачдыг Жонхуу ах бид хоер шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм….,

Avatar

Ганаа 2019-05-14 59.153.85.66

Рио тинто Сайханбилэг тэргүүтэй авилгачдаар дамжин 34 % ийн эзэмшигч түнш Монголын ард түмнийг хуурч өөртөө хэт ашиг хайж шунасандаа уучлал гуйж Дубайн гэрээ болон түүний дагалдах гэрээг хүчингүй болгож шударгаар хамтран ажиллах амлалт өгөх ёстой. Даанч муухай арга барилаар ажиллаж байна. Өөрийн хөлсний этгээдийг сангийн сайдаар тавиулж, Ерөнхийлөгчийн CAML компанитай ажиллах хүч нийлүүлэх гэрээг шинээр байгуулж, Дэлгэрсайхан гишүүний үйлдвэртэй ганбөмбөлөг нийлүүлэх том гэрээ байгуулж…..

Avatar

Зочин 2019-05-14 202.21.122.238

ОТ – н дотор ажиллаж байгаа худалдан авалтын ажилчид ер нь бараг л манай төрийн байгууллагын авилгалчидтай ижил болсон шүү. Гайгүй тогтвортой явж байгаа ханган нийлүүлэгч жижиг компаниудын ажлыг нь дээрэмдэж өөрсдийн танил талд шилжүүлдэг. Гэрээг нь шууд цуцалдаг, энэндээ ямарч тайлбар өгдөггүй , гадны нэртэй компани гэдэг нэрийн доор шургалсан хулгайчид.

Avatar

Зочин 2019-05-14 59.153.85.66

Үнэн шүү яг чонотой нийлсэн нохой

Avatar

Зочин 2019-05-14 202.21.122.238

Энэ үнэхээр ярихаар сэдэвшүү. Бүр тухайн төсөл дээр нь ажиллаж байгаа ажилчидтай нь ажлыг нь дээрэмдээд, гэрээг нь шууд цуцалсан тохиолдол байна. Тухайн компани бол тэгээл хог дээр үсэрч байгаа юм.

Avatar

Irgen 2019-05-14 66.181.167.55

Tegeed hend uguh bsiin. Gertee hiih yum bhgui, 5 tugruguur hulsnii yum bichihees uur id shidgui chamd ter ajluudiig uguh bsanuu? Harin gadaad kompanid ugchihulgui mongol ezentei kompanid ugch hiilgej bgaa n tsaanaa heden mongol tsalin avaad ajillaj bgaa. Cham shig hoolnii savnuud uuruu hiihgui bj hund saad bololgui baij bai. Zuv ch buruu ch ehelsen. Odoo ajlaa duusgag

Avatar

Болд 2019-05-14 43.228.131.110

Канадуудыг хөөж гаргаад Хятад ахдаа өгч дээ ПОПУУДАА.

Avatar

Зочин 2019-05-14 64.119.24.120

Заавал хятадад өгөх ёстой юу. Тэрэндээ тулбал Таван толгой шиг ажиллуулж ч болно. Оюу толгой ажилчдын 90 хувь нь угаасаа Монголчууд л байгаа.

Avatar

mgl 2019-05-14 202.179.11.230

Manaihaas boloogui yum baina. Manaid ashigtai boloosoi gej harj suuya. Bitgii erguuteed Mongoloos boloogui yumiig Mongol ruu, bur Oros Hyatad ruu tataad baigaarai. Bidnii tenegiig delhii medne.

Avatar

Зочин 2019-05-14 122.201.21.10

Oros, hytad hoyr hiivel yu boloh boloo.

Avatar

Зочин 2019-05-14 202.179.26.146

Оюутолгой хэсэг хаачаасай чацган попуудыг чацгатай нь холихгуй юу махны унэ 50 мянга болгоод

Avatar

Зочин 2019-05-14 103.26.193.1

Чи л цалингүй болно биз Оюутолгойгоос халагдаад Монголчууд байж л бна ккккк

Avatar

Ард 2019-05-14 202.72.245.122

3 дагч орны маш том хөрөнгө оруулалтыг хөөж гаргах нь 2 хөршид худалдагдсан урвагчууд. Хятадууд шүлсээ савируулаад л оронд нь орж ирнэ. Монгол х***а нараар улам дүүрнэ. Эцэст нь хөршүүдээс өөр ямар ч орон биднийг тоохоо болино.Хятадууд бид нараас үг сонсох ч үгүй. Төрийн дээдчүүлд хэдэн бор юм өгөөд дураараа дургина

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.53

34% үнэгүй авна гэсэн фэнгшүй ганбаагийн тэнэг ярианаас үүдэлтэй.Монгол талын ТУЗ тодорхой няцаалт тайлбар өгөх хэрэгтэй.Батэрдэнэ болорчулуун тэнэгүүдийг хол байлгах нь төрийн үүрэг.Хэн дуртай нь чалчдаг байж болохгүй.Женко Хүүк хоосон толгойнууд энэ төслийг гадарлаад оролдохгүй байгаа нь сайн хэрэг.

Avatar

баттай 2019-05-14 203.217.138.1

Энэ төсөл зогсвол бид амаараа шороо үмхэнэ,

Avatar

баяр 2019-05-14 122.201.23.122

СҮРДҮҮЛЭГ ЭХЭЛСЭН ҮҮ

Avatar

Зочин 2019-05-14 122.201.23.122

СҮРДҮҮЛЭГ ЭХЭЛСЭН ҮҮ

Avatar

жак ма 2019-05-14 124.158.107.35

34% шийдвэр гаргахад том нөлөө үзүүлэх ёстой ч манайхны төлөөлөгчид ямарч мэдлэггүй боловсрол хомс зүгээр намын тавиулууд байгаань том гамшиг

Avatar

иргэн 2019-05-14 43.242.243.222

"Commitment to the company" гэснийг "компанийн урт хугацааны амлалт дээр тулгуурлан ийм шийдвэрт хүрсэн" гэж буруу орчуулга байна.

Avatar

Зочин 2019-05-14 202.179.26.220

Оюутолгой монголоос гарч хятадууд ирж, монголын эх орончид нэртэй хулгайчид ялах цаг ойртов бололтой. Орос, Хятадын нөлөөнд бүрэн орох цаг ойртов.

Avatar

бид нар 2019-05-14 103.26.192.43

Угаасаа л бид тэдний хяналт доор байгаа, байсаар байх болно. Өөр сонголт үгүй…
ОТ хувьд Монгол улсад Капиталын хуримтлал үүсгэхээр нөлөөлөлгүй тул ашиггүй төсөл гэж хэлж болно. Бидний баялаг "үнэлгээгүй" байгаа., 34% хаммарах хувьцааг үнэгүй эзэмших эрх үүссэн нөхцөлд л энэ төсөл тал талын эрх ашигт нийцсэн Сайн төсөл болж хөгжинө. Өөр гарцгүй.

Avatar

иргэн 2019-05-14 64.119.21.195

Бүлэг дээрэмчид. Сэг зэм булаацалдах цөөвөр лугаа адил.

Avatar

Зочин 2019-05-14 198.16.66.44

1 mal

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж