Л.Болд гишүүн ээ, ичээч!

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Л.Болд гишүүн ээ, ичээч!

Л.Болд гишүүн ээ, ичээч!

“Хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн нь Монголын төрд хэзээ ч давтагдах ёсгүй зүйл боллоо” хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд хэлжээ. Тэрбээр, “Аливаа хуулийг гардаж хийж байгаа нь мэргэжлийн ажлын хэсэг байдаг. Хуульд аливаа хийдэл, буруу зөрүү зүйл орсон бол мэргэжлийн ажлын хэсэг хамгийн түрүүнд хариуцна” гэж ярилцлагадаа дурджээ. Угтаа бол энэ хуулийн төслийг боловсруулахад УИХ дээр байгуулагдсан ажлын хэсэгт ажиллаж, УИХ-аа төлөөлж энэ хуульд гар бие оролцсон хүмүүс нь УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Болд. Тэд ажлын хэсгээс оруулж ирсэн хуулийн төсөлд буруу зөрүү, хийдэл байгаа эсэхийг шалгаж, илүү боловсронгуй болгож, байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй хүмүүс нь. Гэвч тэд өнөөдөр хөөн хэлэлцэх хугацааны алдаа дутагдал нь тухайн үеийн Хууль зүй, дотоод хэргийн яамны ажлын хэсэг хэмээн хэлээд сууж байгаа нь ичмээр. Тэр ажлын хэсэг хуулийн заалтуудыг өөрчлөхөд санал өгдөггүй бас баталдаггүй. Мөн тухайн ажлын хэсэг хөөн хэлэлцэх хугацааг өөрөөр төлөвлөсөн ч гишүүд, тэр дундаа Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд санал гаргаж, гишүүд түүнийг нь дэмжиж,  батлах кноп дарсан. Батлахгүй байх, дэмжихгүй байх эрхтэй байсан. Бүр ажлын хэсэг дээр энэ заалтыг өөрчлөх эрх нь ч Х.Нямбаатар, Л.Болд гишүүн нарт байсан юм.

Гэвч өнөөдөр гэнэт ухаан орсон аятай өөрсдийгөө буруугүй гээд сууж байгаа нь Монгол төрийн үнэн царай гэлтэй. Ам, ажил хоёр нь алд зөрүүтэй, нэг гараараа хууль баталж, нөгөө гараараа цуцалдаг гэх хошигнол зүгээр ч нэг гараагүй бололтой. Эцсийн дүндээ энэ хуулийг УИХ-ын чуулганы танхимд сууж байгаа гишүүд дэмжиж, баталсан. Үүний буруутан нь хууль санаачилсан, боловсруулсан, хуулийн зүйл заалт бүр дээр ажилласан ажлын хэсэг биш 76 гишүүн та нар өөрсдөө юм шүү дээ, Л.Болд гишүүн ээ. Нөгөөтэйгүүр УИХ дээр орж ирж байгаа хуулийн төслүүдийг гишүүн бүр нэг бүрчлэн уншиж, судалдаг уу эсвэл зөвхөн хууль санаачлагчийнх нь төлөө кноп дардаг уу гэдэг эргэлзээ ч төрүүлж байгааг нуух юун.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж