Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна | News.MN

Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна

Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна

Мадуро: Америкчууд Венесуэлийн газрын тосонд шунаж байна

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт Америкийн “ABC” телевизэд ярилцлага өгчээ. Тэрбээр АНУ-ын телевизэд олон жилийн дараа  ярилцлага өгч байгаа нь энэ бөгөөд ярилцлагийн үеэр АНУ-ыг Венесуэлийн газрын тосонд шунаж, санасандаа хүрэхийн тулд улс оронд нь үймээн самуун дэгдээж байна хэмээн буруушаасан байна.

“ХУАН ГУАЙДО ХУУЛИЙН ӨМНӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ”

Өөрийгөө Венесуэлийн түр Ерөнхийлөгчөөр нэрлээд буй сөрөг хүчний удирдагч саяхан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенстэй уулзжээ. Энэ уулзалтын талаар Николас Мадуро ямар бодолтой байгааг нь асуухад “АНУ-ын Засгийн газрын хийсэн бүхэн бүтэлгүйтсэн. Тэд Венесуэл дэх улс төрийн нөхцөл байдлыг ашиглан Өмнөд Америкт дайн дэгдээхийг хүсч байна. Майк Пенс, Хуан Гуайдо нарын уулзалт бол Венесуэлийн Үндсэн хуулиас гадуур дахин нэг Засгийн газар байгуулах гэсэн оролдлого юм. АНУ Венесуэлтэй харилцаад 200 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд манай улсад сонгууль явуулалгүйгээр Ерөнхийлөгчөө сонгож байсан тохиолдол байхгүй. Сонгууль явуулахгүйгээр Ерөнхийлөгч сонголоо гээд сайн зүйл огтхон ч болохгүй” хэмээн хариулсан байна.

Мөн тэрбээр Хуан Гуайдог хууль зөрчиж байна гээд “Хэн ч хуулиас гадуур байх боломжгүй. Яг одоогийн нөхцөлд бол Хуан Гуайдо миний өмнө биш, хуулийн өмнө л хариуцлага хүлээх ёстой” гэж хэлжээ.

“АМЕРИКЧУУД ВЕНЕСУЭЛИЙН ГАЗРЫН ТОСОНД ШУНАЖ БАЙНА”

Тэрбээр цааш нь “АНУ Венесуэлийн газрын тосонд л шунаж байгаа. Өөрөөр хэлбэл, газрын тосны салбарт дайн хийхийг хүсч байна. Венесуэл бол байгалийн баялаг ихтэй орон. Америкчууд үеийн үед л байгалийн баялаг ихтэй орныг онилж үймээн самуун дэгдээх аргаар тухайн улсыг дээрэмдэж ирсэн. Дайн дэгдээхийнхээ өмнө тэд эхлээд ямар нэгэн байдлаар эхлээд шалтаг олдог.

Иракт дайн хийхийнхээ өмнө тэд тус улсад хүн төрөлхтнийг устгах их хэмжээний зэвсэг байна гэж дэлхий дахинд мэдээлсэн. Харин одоо Венесуэлийн хувьд хүмүүнлэгийн хямрал газар авч, хүний эрх зөрчигдөж, ардчиллын үнэт зүйлс устаж байна гэх мэт тэдэнд хангалттай олон шалтаг байгаа. Мэдээж нөхцөдл байдал тийм ч сайнгүй байна. Гэхдээ АНУ-ын зарлаад байгаа шиг яадгаа алдчихаагүй байна. Венесуэлчүүд бол маш эвсэг хүмүүс. Каракас хэзээ ч дэлхий дахинд хор хөнөөл учруулах бодлого баримталж, улс орнуудыг заналхийлсэн мэдэгдэл гаргаж байгаагүй. Тиймээс манай улсад үүсээд буй асуудлыг бид өөрсдөө л шийдэх хэрэгтэй.

“ДОНАЛЬД ТРАМПЫГ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭЭС АЙЖ БАЙНА”

Дональд Трамп намайг “Эх оронч биш. Кубын хүүхэлдэй, дарангуйлагч” гэсэн байна лээ.  Венесуэл бол нэр төртэй улс. Бид бүгдээрээ эх оронч, хувьсгалчид. Бид “Симон Боливар”-ийн үзэл сурталд итгэдэг. Тиймдээ ч ард түмэн 20 гаруй жилийн турш засгийн эрхийг барьж байна. Яг үнэндээ би Дональд Трамдын эргэн тойронд байгаа хүмүүсээс айж байна. Хүйтэн дайны хэт даврагч үзэлтэн, түүний зөвлөх Жон Болтон. Галт зэвсэг, мансууруулах бодисын худалдаачин байсан Эллиот Абрисс, Хүйтэн дайны үеэс эхлэн тагнуул хийж буй Тагнуулын төв газрын төлөөлөгч Майк Помпео зэрэг Трампын тойрон хүрээлэгчдээс айж байна. Майк Помпео бол улс төрийн талаар ялангуяа Латин Америкийн орнуудын улс төрийн талаар ямар ч мэдлэггүй. Ийм хүмүүс Дональд Трампын зөвлөхөөр ажиллаж байгаа үед юу болох нь тодорхой.

АНУ-ын Сенатор Марко Рубио Ливийн удирдагч агсан Муамар Каддафигийн эрх мэдэлтэй байх үеийн болон цусанд будагдсан зургийг хавсарган твиттертээ нйитэлсэн нь Николас Мадурод анхааруулга өгч байна гэж ажиглагчид дүгнэжээ.

Николас Мадуротой ярилцсан “ABC” сувгийн сэтгүүлч түүнээс Каддафитай адил зүйл тохиох вий гэхээс айж байна уу? гэж асуусан байна. “Хэнд ч аймшигтай зүйл тохиолдож болно. Ялангуяа улс орон удирдаж байгаа хүмүүст энэ эрсдэл өндөр. Хүн бүр бусдын эрхийг хүндэтгэж, шударга ёсыг эрхэмлэх ёстой. АНУ-д хандаж хэлэхэд, бид энх тайвныг хүсч байна. Би улсаа хамгаалахын тулд амьдрах болно. Дональд Трампт хандаж эхлээд Венесуэлийн талаарх бодлоо цэгцэл. Венесуэл бол Өмнөд Америкийн орон. Харин АНУ бол Хойд Америкийнх. Одоо XXI зуун болохоос хүйтэн дайны үе биш. Венесуэлийг байгаагаар нь хүлээн авч, Каракастай шинэ харилцаа бий болгоосой гэж хэлмээр байна” гэв.

ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ БА ӨЛСӨЖ БУЙ ВЕНЕСУЭЛЧҮҮД

АНУ болон зарим улс орнууд биднийг Колумб, Бразилаас хүмүүнлэгийн тусламж тээвэрлэсэн гэх машинууд ирэхэд хилээрээ нэвтрүүлээгүй гэж буруутгадаг.  Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй ачааны машинууд АНУ-ын хилийг нэвтрэх гэж оролдвол тэд ямар арга хэмжээ авах байсан бол. Хэрэв америкчууд хүсээгүй байхад Мексикийн талаас туслахаар ирлээ гээд хилээр нь ачааны машин нэвтрүүлэх гэж оролдвол Дональд Трамп ямар хариу арга хэмжээ үзүүлэх байсан гэж бодож байна. Дональд Трамп Гондурасаас ирсэн 2000 гаруй цагаачийг хилтэй нь ойртох л юм бол буудна хэмээн мэдэгдэж байсан удаатай. Венесуэлийг зорьж буй тусламжийн бараа ачсан ачааны машинуудад юу байгааг хэн ч мэдэхгүй. Наад зах нь ачааны машинд ачсан хоол хүнс эрүүл мэнд ахуйн шаардлага хангасан байх ёстой. Хэрэв бид үүнийг шалгалгүй оруулвал дараа нь ямар эрсдэл үүсэхийг мэдэхгүй.

Венесуэлд ард иргэд нь өлсөж цангаж, маш хүнд байдалтай байгаа  мэтээр дэлхий нийтэд харуулж байна. Би Нью-Йоркод очиж, хотын захын гудамжаар алхвал, Чикаго эсвэл Бостонд очиж, ядуу дүүргүүдийн гудамжаар зугаалвал хог ухаж, голоо зогоож байгаа олон хүнийг харах болно. Венесуэлийг эдийн засаг нь хүндхэн байдалд орсон бусад оронтой харьцуулахад бүх зүйл харьцангуй дээр байгаа. Зөвхөн АНУ-ын нүдэнд л бүх зүйл эсрэгээрээ харагдаад байгаа хэрэг.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-14 103.212.118.58

Иргэд нь босож тэмцэж чадахгүй бол тэгээд америкын бэлэн хоол болоод дуусахаас яахав. Монголчууд ч гэсэн нүүрсээ хятад руу зөөж байгаад эргээд хятадаас нүүрсээ худалдаж авж цахилгаан болох цаг ойртсоор л байна.

Avatar

хохино 2019-05-14 202.179.27.127

Аргаөлаад АНУ д зарахгүй өөр хаана зарах гээ вэ? Яах гэж оросуудтай сүжрэв?

Avatar

зочин 2019-05-14 66.181.161.80

мадура хүүр ард түмнээ өлсөөж алахнээ автобусны жолооч гэсэн чаваасдаа

Avatar

Зочин 2019-05-14 43.228.131.206

Манай Жен Чааваас бөхөө удирдаад, Хүк Мадуро цэргээ командлаад явж байхгүй яав даа, мэдлэг чадваргүй байжээж улс удирдана гээд ёстой л самарч өгч байна даа

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.71

Өөр юунд шунахав дээ.

Avatar

Gashuun unen 2019-05-14 202.131.231.11

Tegeed ugnu l biz dee, hamtraad ajilaad delhiitei hul niiluuleed yawna l biz dee!!! Irgedee ulsgulund newt oruulchihaad americ ruu buruugaa jiheed suudag hugiin er ve? Hen negn ter gazryn tosyg chin awahgui bol ter hogoor yadgiin ern. Delhiin hamgiin huchtei ulstai hamtraad ajillah huselgui bol tegeed l muhun biz!

Avatar

Зочин 2019-05-14 66.181.177.17

АМЕРИКИЙН ЗАСАГ ВЕНЕСУЭЛЧҮҮДЭД МӨН ХАЙРТАА БАЙХ ДАА , БАЯЛАГТ НЬ ДУРАЛЖ БАЙГАА ,

Avatar

Хабиб 2019-05-14 88.21.134.125

МАДУРА ноёнтны зөв өө…

Avatar

Зочин 2019-05-14 103.9.91.40

Арчаагүй архичин, залхуу гарууд нь АНУ д хогон дээр амьдарч байгаа. Венесуэлд хичнээн чардайгаад ч ажил олдохгүй учир хог түүж бгаа. АНУ-д хамгийн бага цалинтай ажил сардаа 700-1000$ бдаг.

Avatar

зочин 2019-05-14 202.9.42.249

Орчин үеийн улс орныг жолооч , зураач , бага дэслэгч мэт нь удирдаж чадахгүй шдээ …

Avatar

Amar 2019-05-14 202.179.27.184

Энэ автобусны жолооч жолоо л мушгиж байхгүй улсдаа гай болох гэж.Хөөрхий.

Avatar

Зочин 2019-05-14 182.160.37.86

Мадуро Путин нар улс орноо хүнд байдалд оруулчихаад байгааг хүмүүс ойлгож эхэлж байна. Популист удирдагчид эх орноо сүйрүүлдэгийг Монголчууд бид ойлгож байна. Хий хоосон амлалт , гоё сүржин үг яриа улс орныг сүйрүүлдэг гэдгийг Монгол улс ойлгож эхэллээ. Мадуро Вэнэсуэлийг ядууралд оруулчихаад Америкийг буруутгах хэрэггүй

Avatar

Зочин 2019-05-14 124.158.109.140

Хог түүж иддэг хүмүүс хаана ч, бас америкад ч байж л байгаа.

Avatar

Зочин 2019-05-14 202.131.245.243

АНУсад 48 сая байгаа.

Avatar

Сarlsen 2019-05-14 202.131.225.150

тасаг нөхөр вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж