"Эдийн засаг тэлэх хэрээр банкууд хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай"

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

"Эдийн засаг тэлэх хэрээр банкууд хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай"

"Эдийн засаг тэлэх хэрээр банкууд хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай"

Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт элссэний дараа буюу  2017 онд  арилжааны 14 банкинд активын шалгалт оруулсан. Энэхүү үнэлгээг хийх үед  өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан банкуудад 2018 оны төгсгөлд үүнийгээ нөхөх шаардлагыг тавьсан байдаг. Энэхүү шаардлагын дагуу нэгээс бусад буюу “Капитал”-аас бусад нь актив хөрөнгөө нэмэгдүүлсэн байна. Харин хөрөнгө нэмэгдүүлж чадаагүй “Капитал” банк дампуурсан. ОУВС-гаас арилжааны  банкууд  ямар эх үүсвэрээр хөрөнгөө нэмэгдүүлсэн бэ гэдгийг шалгах шаардлагатай гэж үзсэн юм. Уг шалгалтын явц ямар байгаа талаар Сангийн яам болон Монголбанкнаас тодрууллаа.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засаг тэлж байгаа энэ хэрээр арилжааны банкууд эрсэлд орохгүйн тулд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ёстой. Энэ оны эхээр арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэдэг мэдээллийг Монголбанкнаас өгсөн. Арилжааны банкуудад хяналт тавьдаг байгууллага нь Монголбанк. Тэгэхээр арилжааны банкууд ямар эх үүсвэрээр хөрөнгөө нэмэгдүүлсэн бэ гэдгийг Монголбанк шалгана. Энэ ажил нь хийгдээгүй байгаа гэж би ойлгосон” гэв.

Монгол Улсад хэрэгжүүлж буй Олон улсын валютын сан ОУВС-гийн  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явц ямар байгаа талаар тодруулахад тэрбээр "ОУВС-тай Засгийн хувьд үйл ажиллагаа маш сайн байгаа.  Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч төсвийн сахилга бат сайжирч, төсөв ашигтай гарсан. Мөн манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн. Эдийн засгаа улам идэвхжүүлэхийн тулд татварын багц хуулийн төслийг, мөн ил тод байдлыг хангаж, үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Тендерийн тухай хууль  батлагдсан зэрэг эдийн засгаа дэмжих үйл ажиллагаанууд хийгдэж байгаа" гэсэн юм.

Харин Монголбанк арилжааны банкууд ямар эх үүсвэрээр хөрөнгөө нэмэгдүүлсэнийг шалгах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж