БНХАУ АНУ-аас “хариугаа авна” | News.MN

БНХАУ АНУ-аас “хариугаа авна”

БНХАУ АНУ-аас “хариугаа авна”

БНХАУ АНУ-аас “хариугаа авна”

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тавдугаар сарын 5-нд Хятадын бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг энэ сарын 10-ны өдрөөс нэмж, мөн импортын гаалийн татвар ногдуулдаггүй 325 тэрбум ам.долларын Хятад бараа бүтээгдэхүүнээс ч татвар авахаар төлөвлөж буйгаа зарласан билээ. Бид “ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГ” буландаа энэ удаа хоёр их гүрний худалдааны "дайн”-ы тухай мэдээллийг онцолж байна.


-УРД ХӨРШИЙН ДНБ-ИЙ ӨСӨЛТ 1,2 НЭГЖЭЭР СААРНА-

АНУ-ын засаг захиргааны шийдвэр дагуу БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортын гаалийн татварыг 10-25 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэр хүчин төгөлдөр болоод удаагүй байна. Хятад улс дээрх шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрч буйдаа харамсаж байгаагаа илэрхийлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Трампын шийдвэрт эмзэглэж буйгаа илэрхийлээд, худалдааны “дайн”-ыг нэг нэгэндээ хохиролгүйгээр дуусгах хүсэлтэй байгаагаа Вашингтон руу илгээсэн захидалдаа тодорхой дурьдсан ч Трампын шийдвэрийг өөрчилж чадсангүй.

БНХАУ-ын Шадар сайд Лю Хэ БНХАУ дээрх шийдвэрийн хариуг тун удахгүй барих талаар мэдэгдэв. Тэрбээр "Хоёр улсын төлөөлөгчид худалдааны зөрчилдөөнийг дуусгавар болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа ч АНУ-ын эрх баригчид өөр бодолтой байгаа бололтой. Тарифын шинэ нэмэгдэл манай улсаас гадна дэлхийн эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна. Мэдээж хэрэг БНХАУ АНУ-ын шийдвэрийн хариуг барих болно" гэж мэдэгджээ.

Трампын шийдвэрээс болж дэлхийн эдийн засаг савлаж, АНУ болон БНХАУ-ын бизнес эрхлэгчид хүндхэн байдалд орж буйг шинжээчид өгүүлж буй юм.

Мэргэжилтнүүд АНУ-ын шийдвэрийг Хятадын худалдааны яриа хэлэлцээг үр дүнд хүргэх шахалт дарамт гэж тодорхойлж байсан ч бодит байдал дээр тэр нь батлагдсангүй. АНУ 25 хувийн импортын гаалийн татварыг Хятадаас нийлүүлж байгаа тоглоом, спортын хэрэгслүүдийн 100 хувьд гутлын 93 хувь, даавуун материал хувцасны 91 хувьд нь ногдуулахаар болжээ. Үүний улмаас Америкт Хятадад үйлдвэрлэсэн ахуйн цахилгаан бараа, хүүхдийн тоглоом, гутал хувцасны үнэ нэмэгдэх нь гарцаагүй болсон байна.

Мэргэжилтнүүд урьдчилсан байдлаар, импортын гаалийн татварын энэхүү нэмэгдлээс үүдэн Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 1,2 нэгжээр саарна гэж тооцоолжээ.

Өдгөө дэлхийн тэргүүлэгч хоёр гүрний дунд дэгдээд буй худалдааны дайныг шийдвэрлэх уулзалтад оролцохоор Вашингтонд Хятадын талаас Төрийн зөвлөлийн  шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид очоод буй юм.

Лю Хэ “Найдлага тээн ирлээ. Одоогийн онцгой нөхцөл байдалд “АНУ-ын талтай шаардлагатай саналуудаа солилцохыг эрмэлзэж байна. Мэдээж одоогийн нөхцөлд гаалийн татвар нэмэгдүүлснээр асуудлыг шийдвэрлэхгүй гэж бодож байна. Энэ нь БНХАУ төдийгүй АНУ болон дэлхий нийтэд хор хөнөөлтэй алхам. Бид тулгарсан асуудлаа бодитоор, сайн зарчмаар шийдвэрлэх хэрэгтэй. Ингэж байж л цор ганц шийдэл болох хамтын ажиллагаанд хүрч чадна” гэж мэдэгджээ.

БНХАУ ирэх зургадугаар сарын 1-ний өдрийн 00:00 цагаас АНУ-аас нийлүүлж буй 60 тэрбум ам.долларын 5000 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хариу гаалийн татвар ногдуулахаар болжээ. Энэ талаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Гаалийн татварын хорооны мэдэгдэлд дурдсан байна.

ХУДАЛДААНЫ "ДАЙН” -ОЛОН УЛСАД ТУЛГАРСАН ХАМГИЙН ТОМ ЭРСДЭЛ

“Oxford Economics”-ийн шинжээчид олон улсад тулгарсан хамгийн том эрсдэлээр “Худалдааны дайн”-ыг нэрлэв. “Moody’s”-ийн шинжээчид худалдааны “дайн”-ы нөлөөгөөр АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болох 2020 оны сүүлээр санхүүгийн хүндрэл тохиох эрсдэлтэйг анхааруулжээ.

Өнгөрсөн оны сүүлээр Хятадын удирдагч АНУ-ын Төрийн тэргүүнд уриалгахнаар хандаж, “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд Хятад, АНУ хоёр чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоёр орны харилцаа эерэг байх нь хоёр ард түмний үндсэн ашиг сонирхолд нийцэх төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгийн хүсэл ч тийм байна. Хамтын ажиллагаа бол хоёр талын хамгийн зөв сонголт мөн. Иймд хоёр тал харилцааныхаа хөгжлийн чиг хандлагыг эерэг болгож, хоёр орны харилцааны урт хугацааны, тогтвортой хөгжлийг урагшлуулан, хоёр ард түмэн, дэлхий нийтэд үр өгөөжийг нь хүртээх хэрэгтэй” гэж мэдэгдэж байв.

Харин Трамп “Америк, Хятадын харилцаа онцгой чухал юм. Манай хоёр орон дэлхийн хамгийн нөлөөтэй улсууд. Эерэг харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр улс болон дэлхий нийтэд ашигтай” гээд оршиж буй асуудлаар идэвхтэй зөвшилцөх, маргаанаа хоёр талд аль алинд нь ашигтай хувилбараар шийдэхийг хүсч байна” хэмээн хариу барьсан юм.

-ХОЁР ГҮРНИЙ “ДАЙН” МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ НӨЛӨӨЛӨХ ҮҮ-

БНХАУ, АНУ-ын өндөр түвшний төлөөлөгчдийн худалдаа, эдийн засгийн хэлэлцээний 10 дахь үе шат Бээжин хотноо өнгөрсөн долоо хоногийн Мягмар, Лхагва гаригт болсон. Тус хэлэлцээнд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Худалдааны сайд Стивен Мнучин тэргүүтэй төлөөлөгчид оролцсон бол энэ долоо хоногт яриа хэлэлцээний 11 дэх үе шат явагдах билээ.

Тавдугаар сарын 1-ний өдрийн байдлаар, БНХАУ болон АНУ-ын худалдааны хэлэлцээнд ихээхэн ахиц дэвшил гарч, Бээжин Вашингтонтой харилцан ашигтай хэлэлцээр байгуулахыг зорьж байгаа тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Тэрбээр талууд ихээхэн ахиц дэвшилд хүрч чадсаныг хэлээд, “Бид хоёр орны удирдагчдын хэлэлцэн тохиролцсоны дагуу харилцан ашигтай гэрээ байгуулахын тулд хичээн ажиллах болно” хэмээн хэлсэн байна.

Манай улс экспортын орлогынхоо 90 орчим хувийг Хятадаас олдог бол урд хөрш экспортынхоо хамгийн их буюу 20 орчим хувийг АНУ-тай хийсэн худалдаанаас олдог ажээ. Манай улсын “хэтэвч” Хятад гэж үзвэл өмнөд хөршийн худалдааны түрийвч нь АНУ.

Худалдааны “дайн”-аас үүдэн Хятадын хэтэвчийн хэмжээ багасч, энэ хэрээр өмнөд хөршийн эрэлт буурч, үүнийг дагаад манай нийлүүлэлт хумигдах эрсдэлтэйг эдийн засагчид өгүүлж буй. Хоёр гүрэн эв найртай байж, хамтран ажиллаж, ашиг орлогоо дэлхий нийтэд хүртээх нь чухал юм.

Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-ын Худалдааны яамнаас АНУ-ын стратегийн ач холбогдолтой технологийг экспортлохыг хориглосон байгууллага, хувь хүмүүсийн жагсаалтад Хятадын дөрвөн компани, хоёр иргэнийг оруулсан байна. Дээрх дөрвөн компаний хоёр нь Хятадад, хоёр нь Хонконгод төвлөрдөг аж. Энэ талаар тус яамнаас даваа гаригт гаргасан мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт "Ирэх сарын сүүлээр Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нартай уулзана" гэж мэдэгдэв.

Эх сурвалж: CNN, Xinhua, Bloomberg, Tass

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-14 69.9.194.110

Хэрэв үнэхээр тийм дайн болоод байгаам бол Монгол win-win бодлого бариад дайраач дээ. Тэрийг гаргааад ирэх хэрэгжүүлээд явах нэгэн байхгүй л байхгүй юу Монгол гэдэг улсад. Тиймээс ямар ч нөхцөлд хожиж чаддаггүй зүгээр л ярьж хөөрцөглөдөг ард түмэн бол Монгол шүү дээ.

Avatar

Эдийн засагч 2019-05-14 202.9.42.23

20 их наядын жинтэй ану 500 тэрбумаар цохиж байхад 11 их наядын жинтэй хятад 190 их наядаар цохиод аль нь муужирч унах бол. Хэхэ хятадыг дэмжигсдд

Avatar

987 2019-05-14 49.0.213.53

Хятадууд өөрийн хийцийн дутуу шаталттай цөмийн бөмбөгөөр намнаад өг

Avatar

төрө 2019-05-14 66.181.161.126

хятаууд 1 тэрбум хүн амтай АНУ хятадаас худалдан авалт хийсэн хийгээгүй Хятадад нөлөөлөхгүй.\nАНУ заавал хятадаас бараа авах ёстой юу\nТэгээд заавал хятадыг дэмжих ёстой юу \nАНУ нь ОХУ адил эдийн засгаараа айх ёстой юу

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.126

хятаууд 1 тэрбум хүн амтай АНУ хятадаас худалдан авалт хийсэн хийгээгүй Хятадад нөлөөлөхгүй.\nАНУ заавал хятадаас бараа авах ёстой юу\nТэгээд заавал хятадыг дэмжих ёстой юу \nАНУ нь ОХУ адил эдийн засгаараа айх ёстой юу

Avatar

иргэн 2019-05-14 202.179.24.103

хариугаа Ав ав

Avatar

зочин 2019-05-14 202.9.42.249

АНУ харилцан ашигтай наймаа хийяаа л гээд байгаа шдээ …зөв шдээ …ашиггүй наймаа огт хийхгүй байхад л ашигтай гарна гэсэн үг .Тэхээр АНУ ялах юм байна ..

Avatar

zochin 2019-05-14 203.217.138.1

Hudaldaanii daind hytaduud yalna.

Avatar

Зочин 2019-05-14 202.131.245.243

Хятадаас эд анги импортлодог, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлүүлж авдаг технологийн компаниудад цохилт хүнд туссан юм. Тухайлбал Apple, Seagate, Western Digital зэрэг компаниудын хувьцааны үнэ доод тал нь 5.8 хувиар унажээ.

Avatar

Зочин 2019-05-14 202.9.44.231

Валютын ханшийн хэлбэлзэл үүсэх бол уу

Avatar

Зочин 2019-05-14 39.7.59.52

Hyatad baraani chanar muugin gol ilerel delhigeer 1hyatadin hogon baraa duureed bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж