Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав | News.MN

Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав

Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав

Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав

Ховд аймгийн Буянт суманд Ховд эко цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэлж байна. Жилдээ 300 мянган тн цемент үйлдвэрлэж, импортыг орлох энэ үйлдвэр Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт багтсан.

Өнгөрсөн онд Засгийн газраас баталсан үйлдвэржилт 21:100 хөтөлбөрт хамрагдаж байгаа энэхүү цементийн үйлдвэр нь баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангана.

Өнөөдрийн байдлаар баруун таван аймаг жилдээ 220 мянган тн цемент хэрэглэж Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин буюу нэг тн нь 300 орчим мянган төгрөг байна.

Тиймээс ирэх онд ашиглалтад орох энэ үйлдвэр нь цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханшид дүйцүүлнэ. Үр дүнд нь баруун аймгуудад орон сууцны үнэ 30-40 хувь хямдарч 1,1 сая төгрөгөөс 800 орчим мянган төгрөгөөр орон сууцны мкв-ын үнэ ханш тогтох судалгааг барилгачид гаргажээ.

Энэ үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 хүн ажиллахаар бэлэн болж байна. Үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа гарч байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Altai 2019-05-13 103.9.90.98

Ховдын тулга гэх компани залгисан

Avatar

очир 2019-05-13 202.131.234.194

Дээр үед БНХАУ-ын зээлээр Ховд аймгийн төвд барьж байсан цементийн үйлдвэр яасан бэ? мэдэх хүн байна уу?

Avatar

монгол 2019-05-13 103.9.90.98

Нью Прогресс ажиллаж эхлэв.

Avatar

Зочин 2019-05-13 202.21.117.194

Баяр хүргэе. Сайхан мэдээ байна.

Avatar

Иргэн 2019-05-13 49.0.213.53

За одоо болиоч дээ, болоо юм биш үү, хангалттай мулгуу махан толгой гэдгээ харууллаа шдээ

Avatar

Иргэн 2019-05-13 122.201.24.9

ЕС Хүрэлсүхэд баяр хүргье. Энэ объект ёстой одоо үнэхээр чухал шаардлагатай баруун аймгуудын хөгжилд урагш нэг алхам болсон цаашдаа баруун аймгуудыг барилгын чухал материалаар хангах үйлдвэр гэж ойлгож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж