Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав

Ерөнхий сайд Ховд эко цементийн үйлдвэртэй танилцав

Ховд аймгийн Буянт суманд Ховд эко цементийн үйлдвэрийн барилгын ажил эхэлж байна. Жилдээ 300 мянган тн цемент үйлдвэрлэж, импортыг орлох энэ үйлдвэр Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт багтсан.

Өнгөрсөн онд Засгийн газраас баталсан үйлдвэржилт 21:100 хөтөлбөрт хамрагдаж байгаа энэхүү цементийн үйлдвэр нь баруун бүсийн цементийн хэрэглээг 100 хувь хангана.

Өнөөдрийн байдлаар баруун таван аймаг жилдээ 220 мянган тн цемент хэрэглэж Улаанбаатарт худалдаалж буй цементийн үнээс хоёр дахин буюу нэг тн нь 300 орчим мянган төгрөг байна.

Тиймээс ирэх онд ашиглалтад орох энэ үйлдвэр нь цементийн өртгийг 150 мянган орчим төгрөг буюу Улаанбаатар хотын үнэ ханшид дүйцүүлнэ. Үр дүнд нь баруун аймгуудад орон сууцны үнэ 30-40 хувь хямдарч 1,1 сая төгрөгөөс 800 орчим мянган төгрөгөөр орон сууцны мкв-ын үнэ ханш тогтох судалгааг барилгачид гаргажээ.

Энэ үйлдвэрийн барилгын ажилд орон нутгаас 100 хүн ажиллахаар бэлэн болж байна. Үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор 250 хүн тогтмол ажлын байртай болно. Зөвхөн тээвэрлэлтээс гэхэд баруун аймгууд жилдээ 43 тэрбум төгрөг хэмнэх тооцоо, судалгаа гарч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж