Бакугаас хоёр хүрэл медаль хүртэж, 18-р байр эзлэв | News.MN

Бакугаас хоёр хүрэл медаль хүртэж, 18-р байр эзлэв

Бакугаас хоёр хүрэл медаль хүртэж, 18-р байр эзлэв

Бакугаас хоёр хүрэл медаль хүртэж, 18-р байр эзлэв

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг ээлжит “Их дуулга” тэмцээн тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Азарбайжаны нийслэл Баку хотод боллоо.

Олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд олноор өрсөлдсөн Бакугийн “Их дуулга”-д 56 орны 431 жүдоч эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд шилдгүүдээ тодруулав.

Монгол Улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Сумъяа тэргүүтэй 14 жүдоч өрсөлдөж, хоёр хүрэл медаль, шагналт байранд гурван тамирчин орсноор багийн дүнгээр 18-р байр эзлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д Гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Ё.Басхүү нар хүрэл медаль хүртсэн бол 100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Ганхайч нар хүрэл медалын төлөө барилдаж ялагдан шагналт тавдугаар байр эзлэв.

57 кг-д Д.Сумъяа шөвгийн наймд үлдсэн ч Унгар, Францын бөхчүүдэд ялагдан шагналт долдугаар байрыг эзлэв. Түүний жинд Рио-2016 олимпийн наадмын аварга Бразилын Р.Силва түрүүлсэн бол дэлхийн аварга Японы Ц.Ёшида мөнгөн медаль хүртсэн.

Энэ удаагийн Бакугийн “Их дуулга”-д Японы баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Бразилын баг мөн хоёр алтан медальтайгаар удааллаа. Харин Азарбайжан, Испани, Герман, Израйл, Гүрж, Франц, Нидерланд, Укриан, Серб, Молдаваас нэг нэг аварга төржээ. 56 орноос 24 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

ШИЙДВЭРЛЭХ БАРИЛДААНЫ БИЧЛЭГҮҮД: 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-14 188.221.81.123

Mash muu bna shine zaluuchuud ch gesen ymar ch barildaanii arga technic bgui odoo baljinnymiig ter hugshchuultein tetgevert gargaad zaluusdaa zai taviad ug l de

Avatar

Зочин 2019-05-14 182.160.37.71

БАЛЖИННЯМААС ЮМ ГАРАХАА БАЙЖ.НАСАНТОГТОХЫН ИНЕРЦЭЭР ЖААЛ ЯВААД ОДОО ЗОГСОВШ

Avatar

Зочин 2019-05-14 203.91.115.43

Жүдо үзэх сонирхол буурсан. Манай тамирчид муу байна, Сумьяа, Төмөрхүлэг гм харьсан бөхчүүдээс одоо юм горьдоод хэрэггүй дээ. Уранцэцэг яасан юм бол доо. Маамуулсан юм болов уу таг боллоо. Ер нь л явцгүй л боллоо. Гайгүй бөх гараад л байгаа юм даа уг нь 48, 52 д сайн 2 охин байна, даан ч өөртөө итгэлгүй барилдах юм.

Avatar

зочин 2019-05-14 121.101.177.71

Сонирхогчийн хувиас сэтгэгдэлээ хуваалцья. Манай жудочдын арга текник дэлхийн түвшинд хоцрогдсоныг энэ Бакугийн Их дуулга харуулж байна. Өмнөх тэмцээнүүдэд ч мэдрэгдэж л байсан. Хажуу хөрш Хятад жудог жинхэнэ утгаар нь яаж хөгжүүлж, бас тамирчдын ур чадвар асар хурдан өсч байгааг бид зөндөө л харж байна. Сургагч багш нараас эхлүүлээд тамирчдаа зааж сургах, арга мэхийг хөгжүүлэх хэоэгтэй болуу. Үнэндээ ганц нэг медаль хүртсэн тамирчид маань Монгол хүний төрөлх өгөдлөөр л шүд зууж л авч байна шүү

Avatar

zochin 2019-05-14 103.26.194.197

Mash muu bn ene bagiin gishuudee chanarjuulahgui bol bolohoo baijee yadaj ehnii 10 ch bagtaagui bn shuu

Avatar

зочин 2019-05-14 202.9.42.249

Шал дэмий юмнд улсын мөнгө урсгаж байх юм да . Дуртай бол өөрсдийнхөө мөнгөөр л ноцолдож явна биз ! .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж