МАН-ын сонгуулийн шоу эхэллээ | News.MN

МАН-ын сонгуулийн шоу эхэллээ

МАН-ын сонгуулийн шоу эхэллээ

МАН-ын сонгуулийн шоу эхэллээ

Эрх баригч МАН бүрэн эрхийн хугацааныхаа гурван жилийн хугацааг үдэж байна. Ердөө жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болно. Хэдийгээр сонгууль болох  хугацаа болоогүй ч МАН-ыхны сонгуулийн шоу Итгэлийн зээлээр эхлэв бололтой. УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр/2019.05.13/ хуралдаж, иргэдэд гурван хувийн хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг өргөн барих улс төрийн шийдвэр гаргав.

2016 оны УИХ-ын сонгуульд оролцохдоо МАН мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтынх нь нэг Итгэлийн зээл. Уг хуулийн төслийг УИХ-ын 27 гишүүн санаачилсан бөгөөд хараахан Засгийн газар болоод бусад байгууллагын саналыг аваагүй байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, хууль дөнгөж боловсруулагдаж дуусч байна гэсэн үг. Хууль санаачлагчдын зүгээс “2016 онд Монголын 3 сая 100 мянган иргэний 25 хувь буюу 907.5 мянган хүн ядууралд өртөмтгий байна гэсэн судалгаа гарсан. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байна. Үүнээс харахад иргэдийн багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой байна. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан” гэдгээ тодотгосон. Өөр нэг судалгаагаар нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг аж. Тиймээс ч бага хүүтэй, 20 хүртэл сая гэсэн хязгаарыг тогтоож өгсөн байна.

Ингэхдээ төр нэг удаа иргэддээ “боломж” олгож байгаа учраас Төрийн банкаар дамжуулахаар тооцоолж байгаа юм байна. Жил бүр 200-300 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулж, эрсдэлийг нь төр өөрөө даана гэж “том” дуугарсан гэдгийг энд тодотгоё.

Мэдээж, гуравхан хувийн хүүтэй, 20 хүртэл сая төгрөгийн зээл гэдэг бол амьжиргаагаа дээшлүүлэх, орлогоо нэмэгдүүлэх, бизнесээ өргөжүүлэх гээд хүнээ зөв сонгож чадвал боломж. Гэхдээ өнгөрсөн хугацаанд эрх баригчид гарт баригдаж, нүдэнд харагдсан зүйл юу хийв, мөрийн хөтөлбөрийн биелэлт нь 50 хувьтай явж байна гэж өөрсдөө л дүгнэж байгаа болохоос бодит амьдрал дээр юу хийв, хийсэн бэ гэдгийг дор бүрнээ нэг удаа дүгнэлт хийхэд гэмгүй биз ээ. Итгэлийн зээл олгохоос илүү эрх баригчдад хийх ажил, шийдвэрлэх зүйлс олон бий. Зээлийн хүүг бууруулах нөхцөлийг бий болгох, амьжиргааны түвшинг сайжруулах, яриад байгаа эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулах, өргөн хэрэглээний барааны үнэ өсгөж байгаа шалтгаануудаа засч, залруулах, ажлын байр нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтын ажлууд хийх гээд олон чухал асуудал хийнэ гэж тэд амласан, хийх ёстой байсан. Өнгөрсөн хугацаанд МАН эрх мэдэл, сандал суудлын төлөө дотроо тэмцэлдсээр бүрэн эрхийн гурав дахь жил рүүгээ орж байна. Одоо ч сандал суудлын “тэмцэл” нь дуусаагүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин эсрэгээрээ тэд иргэдэд олгох зээлийг "хулгайлж", хувааж идсэн.

950 сая:20 сая=47 ХҮН

МАН-ын гишүүд олноороо үгсэн хуйвалдсан мэт нэг дүнтэй зээлийг ЖДҮХС-гаас авсан байдаг. Энэ хэрэг одоо ч эцэслэгдээгүй, хуулийн байгууллага шалгаж буй. УИХ-ын нэг гишүүн хамгийн багадаа 950 сая төгрөгийн зээл авсан байдаг. 950 сая төгрөгийг 20 саяд хуваахаар 47 хүн болж байна. 47 гэдэг бол МАН-ынхны ЖДҮХС-аас зээл авсан нэг гишүүний 950 сая төгрөгийг Итгэлийн зээлийн дээд хязгаар 20 саяд хуваахад гарч буй тоо. Итгэлийн зээлийн дээд хязгаар нь 20 сая төгрөг юм.

Өөрөөр хэлбэл, МАН-ын нэг гишүүний авсан зээлийг хамгийн багадаа 47 хүн авах боломжтой гэсэн үг, 20 саяар тооцоход шүү дээ. Гэхдээ гишүүдийн ЖДҮХС-аас авсан 950 сая бол дундаж тоо бөгөөд тэрбумаас дээш зээл аваад түүнийгээ өдөрт нь буцааж өгсөн УИХ-ын гишүүн ч бий. ЖДҮ-чдийн авсан зээлийн дүнг нэгтгэж, 192 мянга гэж тодотгоод байгаа иргэн бүрт зээл олгоно гэвэл ямар тоо гарах нь ойлгомжтой.

Сөрөг хүчин байхдаа өөр, эрх баригч байхдаа өөр байх нь улс төрийн намын хувьд тоглолт байж болох ч сонгогчид, ард түмэн нүдтэй чихтэй, үг бүхэн тань цаасан дээр үлдсэн шүү гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

“Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэж ардын үг бий. Тэртээ тэргүй байрны, цалингийн, автомашины зээлдээ “дарлуулж” яваа ард түмнээ 65-уулаа төр барьчихаад зээл авцгаа гээд сууж байгаа нь  сонгуулийн шоу эхэлжээ гэлтэй. Энэ нь Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд ч нөлөөлөл үзүүлнэ гэдгийг тэд тооцоолоогүй өнгөрөөгүй нь лавтай.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-05-14 202.9.42.63

ХӨӨРХИЙ МУУ МАХЧИН ГИЙН ПОСТИЙГ УНШААД ӨРӨВДЛӨӨ УУЛ НЬ САНАА НЬ САЙХАН Ч НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ МАЛЫН ФЕРМ БАЙГУУЛАХАД АЖИЛЛАХ МАЛЧИН ДААНЧ ОЛДОХГҮЙДЭЭ ТЭР БОЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ХАРИН ИРГЭД ӨӨРСДӨӨ ЖИЖИГ ОВРИЙН ФЕРМТЭЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД НИЙСЛЭЛЭЭС ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР УДИРДВАЛ МАХ СҮҮНИЙ ХАНГАМЖ БОЛОМЖООР САЙЖИРНА ФЕРМҮҮДИЙГ ӨВС ТЭЖЭЭЛЭЭР АХНГАХ АСУУДЛЫГ Л ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ФЕРМ БАЙГУУЛАХ СОНИРХОЛТЙ ГАЗАРАА АВСАН ФЕРМЭЭ БАРЬСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ГЭВЧ САЙН МАЛЧИД СААЛЬЧИД ОЛДОХГҮЙ БАЙГААГА

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-05-14 202.9.42.63

ХӨӨРХИЙ МУУ МАХЧИН ГИЙН ПОСТИЙГ УНШААД ӨРӨВДЛӨӨ УУЛ НЬ САНАА НЬ САЙХАН Ч НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ МАЛЫН ФЕРМ БАЙГУУЛАХАД АЖИЛЛАХ МАЛЧИН ДААНЧ ОЛДОХГҮЙДЭЭ ТЭР БОЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ХАРИН ИРГЭД ӨӨРСДӨӨ ЖИЖИГ ОВРИЙН ФЕРМТЭЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД НИЙСЛЭЛЭЭС ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР УДИРДВАЛ МАХ СҮҮНИЙ ХАНГАМЖ БОЛОМЖООР САЙЖИРНА ФЕРМҮҮДИЙГ ӨВС ТЭЖЭЭЛЭЭР АХНГАХ АСУУДЛЫГ Л ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ФЕРМ БАЙГУУЛАХ СОНИРХОЛТЙ ГАЗАРАА АВСАН ФЕРМЭЭ БАРЬСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ГЭВЧ САЙН МАЛЧИД СААЛЬЧИД ОЛДОХГҮЙ БАЙГААГА

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-05-14 202.9.42.63

ХӨӨРХИЙ МУУ МАХЧИН ГИЙН ПОСТИЙГ УНШААД ӨРӨВДЛӨӨ УУЛ НЬ САНАА НЬ САЙХАН Ч НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ МАЛЫН ФЕРМ БАЙГУУЛАХАД АЖИЛЛАХ МАЛЧИН ДААНЧ ОЛДОХГҮЙДЭЭ ТЭР БОЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ХАРИН ИРГЭД ӨӨРСДӨӨ ЖИЖИГ ОВРИЙН ФЕРМТЭЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД НИЙСЛЭЛЭЭС ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР УДИРДВАЛ МАХ СҮҮНИЙ ХАНГАМЖ БОЛОМЖООР САЙЖИРНА ФЕРМҮҮДИЙГ ӨВС ТЭЖЭЭЛЭЭР АХНГАХ АСУУДЛЫГ Л ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ФЕРМ БАЙГУУЛАХ СОНИРХОЛТЙ ГАЗАРАА АВСАН ФЕРМЭЭ БАРЬСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ГЭВЧ САЙН МАЛЧИД СААЛЬЧИД ОЛДОХГҮЙ БАЙГААГА

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-05-14 202.9.42.63

ХӨӨРХИЙ МУУ МАХЧИН ГИЙН ПОСТИЙГ УНШААД ӨРӨВДЛӨӨ УУЛ НЬ САНАА НЬ САЙХАН Ч НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ МАЛЫН ФЕРМ БАЙГУУЛАХАД АЖИЛЛАХ МАЛЧИН ДААНЧ ОЛДОХГҮЙДЭЭ ТЭР БОЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ ХАРИН ИРГЭД ӨӨРСДӨӨ ЖИЖИГ ОВРИЙН ФЕРМТЭЙ БАЙХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭЭД НИЙСЛЭЛЭЭС ЗӨВ МЕНЕЖМЕНТЭЭР УДИРДВАЛ МАХ СҮҮНИЙ ХАНГАМЖ БОЛОМЖООР САЙЖИРНА ФЕРМҮҮДИЙГ ӨВС ТЭЖЭЭЛЭЭР АХНГАХ АСУУДЛЫГ Л ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ФЕРМ БАЙГУУЛАХ СОНИРХОЛТЙ ГАЗАРАА АВСАН ФЕРМЭЭ БАРЬСАН ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ГЭВЧ САЙН МАЛЧИД СААЛЬЧИД ОЛДОХГҮЙ БАЙГААГА

Avatar

Irgen 2019-05-14 49.0.213.53

Одоо та нар намаа биш хүнээ сонгох хэрэгтэй, тэгэхгүй бол энхбаярын нам олонхи болж баларсан балай юм болох гээд байна шүү

Avatar

МАХЧИН 2019-05-14 112.72.12.6

ХЯМД ЧАНАРТАЙ ШИНЭ МАХААР НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ НАЙДВАРТАЙ ХАНГАХ АРГА БОЛОМЖ ӨЧНӨӨН Л БАЙГАА. ЯДАХДАА НИЙСЛЭЛИЙН ӨМЧИТ МАХ СҮҮ БЭЛТГЭХ ЧИГЛЭЛИЙН АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЖ БОЛНО. НИЙСЛЭЛЧҮҮД ЛАВ ДЭМЖИНЭ МАЛЧИН ОРКУУД БОЛОН ТЭДНИЙГ ГАР ХӨЛӨӨ БОЛГОСОН УЛС ТӨРЧИД КОМПАНИЙН ЗАХИРЛУУД Л ХУУЧНАА СЭРГЭЭХ НЬ ГЭЖ СОЛИОРЧ ЭСЭРГҮҮЦЭНЭ. ТЭДНИЙ ЮУ ГЭЖ ХУЦАХ НЬ ПАДЛИЙ АЛГА. ХОТЫН УДИРДЛАГА НЭГ ЮМ БОДНО БАЙГАА. МАЛ ӨМЧӨӨ НИЙЛҮҮЛЖ НЭГДЭХ МАЛЧИД ӨЧНӨӨН Л БАЙГААДАА

Avatar

ХҮН 2019-05-14 112.72.12.9

ЭРХЭМ ХҮНДЭТ СОНГОГЧИДОО МАН БОЛОН АНЫН ХУЛГАЙЧДЫГ ДАХИН СОНГОВОЛ ЯДУУ БИШ ГУЙЛГАЧИН БОЛНО ШҮҮ. УХААНТАЙ ЭРДЭМТЭЙ БОЛОВСРОЛТОЙ БИЗНЕСГҮЙ ЗАЛУУСААС СОНГООРОЙДОО. ЭЭДЭЭ ГЭНЭДЭЖ ЭРГҮҮТЭВЭЭ.

Avatar

зочин 2019-05-14 202.9.43.201

СОНГОГЧИД ОО !!! …. ярьсаныхаа эсрэг хийдэг нам бидэнд хэрэггүй шүү !!! …

Avatar

Зочин 2019-05-14 182.160.0.253

TUR GEJ AJILAA HIIJ CHADDAGGUI NOWSHNUUDAAR DUURCHEE

Avatar

Зочин 2019-05-14 43.228.131.206

Энэ улсууд одоо эрүүл саруул хүмүүс мөн ү? түй чёрт огиудас хүрлээ, ямар илжигнүүд ийм шийдвэр гаргадаг байнаа, наад мах, бензин, дулаан цахилгааанынаа үнийг хар даа малнуудаа, эсдэл дараагийнхаа ЖДҮ мөнгөө бэлдээд байгаамуу? арай ч дээ

Avatar

Зочин 2019-05-14 202.21.108.166

Ард түмэн мах,өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байхаар уурлаад,бослого тэмцэл хийлгэхгүй гэж сонгууль болтол амыг нь хааж ,гал унтраах юм хийж байна даа. Наад мөнгийг чинь тараахаар улам л юмны үнэ өсөх байх даа.

Avatar

Зочин 2019-05-14 66.181.185.182

Ard tumneeree toglood mah bitgii id hyataduudad mahaa ugnu geed mahnihaa uniig tengert hadtal usguud yavdag zasgiin gazariig bolon MAN iig demjih hun oldohuu

Avatar

Зочин 2019-05-14 202.21.108.166

Хэнтийн сонгууль болон 20 оны сонгуулийн саналаа 20 саяар худалдаад авчих тактиктай юм биш үү. Эхлээд Хэнтийд хэрэгжүүлж турших байх.

Avatar

Зочин 2019-05-14 202.21.108.166

Хэнтийн сонгууль болон 20 оны сонгуулийн саналаа 20 саяар худалдаад авчих тактиктай юм биш үү. Эхлээд Хэнтийд хэрэгжүүлж турших байх.

Avatar

HUUK HUlhi shuu 2019-05-14 202.9.42.249

Zevuun 2 pyazdaa Miegiinhaa 2 tald suuchihsan pyaldagadaj ogch bn daa kkkkk. 1 ni JDugees 3 terbumyg shaachihsan, nogooh ni mongol yalnatai hamtraad Mongolyg maani samarch bn daa. ene HUUK hulhi shuu

Avatar

МАН сөнөтүгэй 2019-05-14 77.247.181.165

ЖДҮ-чин л***р Хүрэлсүхийн хийж байгааг хардаа хэнийг доромжлоод байнаа. 2020 онд нэг ч хүн битгий гарга. Ийм дампуурсан нам гэж байх уу !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

2020, 2024 онд лав МАН биш шүү бурхан минь. Бензин, махны үнийг хар л даа !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! 2019-05-14 77.247.181.165

Мянга шоудаад нэмэргүй. Ард түмэн аль эрт дүнгээ тавьсан. 3 жил нэг нэгнийхээ булхай идээ бээрийг дэлгэж шившигээ тарьлаа, албан тушаал эрх мэдлийн төлөө л алалцлаа танай МАН. Одоо сонгууль дөхөөд ирэхээр болсон болоогүй баахан ирээдүй цаг дээр бүтээн байгуулалт ярьж, Ерөнхий сайд нь энд тэнд гоё зураг үзүүлж баахан шавь тавьж байгаа инээдтэй дүр төрхийг чинь ард түмэн хараад хөх инээд нь хүрж байна. Ард түмэн тэнэг биш шүү. Сонгууль дөхөөд ирэхээр л ухаан ордог ЖДҮ-чидийг бүгдийг нь гудамжинд

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-05-14 174.50.62.78

Тархины тураалт оркуудаа. Ирэх он болтол би та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. 20 сая төгрөгийн барьцаагүй зээл, оюутны сургалтын барьцаагүй зээл гээд, аваад байгаарай. Авахгүй бол би ганц л баруун гарын шулуун цохилт хийнэ шүү. Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд мэтийн авилгачдыг шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм..

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.53

Насаараа ИХ-д суусан Оюунхорол авгай нь 27 гишүүнтэйгээ хүн ойлгох аргагүй хууль санаачлаад явж байдаг гайхалтай улс шүү.Ийм тэнэгүүд Оюутолгой байтугай өөр төсөл,төмөр зам,аж үйлдвэр түй ч ойлгохгүй, хорлосон гацаасан гэсэн үг дээ.

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.53

Жижигхэн Хэнтийд улсад дээрээсээ 1.т орох 143 тэрбумийн хөрөнгө тавьсан. Баахан сайдуудаа дагуулаад зам,гүүр,хөшөөнд зарцуулна гэж шоудаад явж бн.Үр ашиг муутай,чухал шаардлагатай ажил биш.Ганц жижиг тойрогт ялах чадваргүй хоосон толгой,их сандарчээ,

Avatar

Зочин 2019-05-14 202.179.27.184

Итгэлийн зээлийг арилжааны банкууд эрсдэлээ дааж өөрсдөө өгдөг.Эсвэл шинэ нөөц бололцоо нээж олсон орлогоор сан байгуулж өгдөг.Гэтэл төсвийн мөнгө буюу иргэдийн мөнгийг зүгээр зээлүүлнэ гэж юу солиороод байгаа юм бэ.Энэ нэг улсаа,иргэдээ дандаа хорлож байдаг Оюунхорол гэдэг хорлонтой авгай тэр гар хөл нь болсон Миеэтэйгээ хурдан далд орвол таарна.

Avatar

Амар 2019-05-14 202.179.27.184

Хөөе.Оюунхорол гэж дандаа улс, иргэдээ хорлож байдаг Миеэгийн гар, хөл болсон балай авгай сонсож бай. Наад олон тэрбум төгрөг чинь иргэн бидний мөнгө.Энэ мөнгийг зүгээр тавиад тууна гэж юу яриад байгаа хорлон бэ? Чи муу. Итгэлийн зээл гэдэг байдаг л зүйл. Үүнийг арилжааны банкууд эрсдэлээ дааж өөрсдөө өгдөг.Эсвэл шинэ нөөц бололцоо нээж олсон орлогоор тусгай сан байгуулж өгдөг.Тэгэхэд төсвийн мөнгө буюу бидний мөнгийг өгнө гэж юу солиороод байгаа хар авгай вэ.Тэр Миеэтэйгээ хурдан зайлаарай чи.

Avatar

иргэн 2019-05-14 103.26.194.175

Хуучин ЖДҮ н хуйвалдаж авсан зээлээ эргээж өгч байж дараах асуудлаа шийдмээр. Сонгуульд ард түмэн өөр талаас нь харах биздээ.

Avatar

Зочин 2019-05-14 202.21.108.154

Ард түмэнд бага хүүтэй зээл өгч байна гээд л өөрсдөө хамаарал бүхий олон компануудаараа авах аргаа олжээ. ЖДҮ-г бол нууцаар авсан.Одоо энэ зээлийг шууд зарлаж байгаад авах нь ээ.

Avatar

Зочин 2019-05-14 202.21.107.109

Хүрэлсүх юун хөөрхөн царай гаргасан юм бэ.

Avatar

Зочин 2019-05-14 66.181.170.110

Shal demii yum hiihiin, ternii orond ter munguuru uildver barij ajliin bair nemegduuleh, surguuli tsetserleg, emneleg gd niigemd dutagdaltai zuilsiig hiigech. Orond ni suutsnii zeelin huug buuruulach!Ireh uvliin utaag bagasgah bodit ajil shuu

Avatar

Зочин 2019-05-14 66.181.179.181

Salaavch shuuu

Avatar

Зочин 2019-05-14 124.158.126.215

WTF! Uls orniig africa ulsuud shig bolgoh n ldee.

Avatar

Зочин 2019-05-14 66.181.181.222

Украйнуудыг Путинээр айлгадаг шиг монголчуудыг МАНАН гэдэг хоосон зүйлээр, ямар ч гэм зэмгүй М.Энхболдоор айлгаж сор залсан гэдэг нь өдөр ирэх тутам харагдаж байна. Тэгээд дарга нарыг авч хаяад юу өөрчлөгдөв. Нохойн баас. Нэг даргын суудал нөгөө даргын суудлаар л солигдсон. Ард түмэнд юу ч ирсэнгүй. Амьдрал улам барзгар болж юм юмны үнэн тэнгэрт хадлаа. Одоо МАН 20 саяыг амлаж шилний цаанаас мөхөөлдөс долоолгох юм гэнэ. Цаашаа байгаарай хулгайчуудаа

Avatar

Ядарч туйлдаа хүрсэн ИРГЭН 2019-05-14 122.201.23.158

Манай УИХ болон эрхэм гишүүд улс эх орноо хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах зэрэг том бодлогын чанартай асуудлыг ярьж, хэрэгжүүлэхийн оронд хэдэн авгай нарын тулга тойрсон хэрүүл ярихаас хэтэрэхгүй болжээ дээ. Монгол цаашдаа иймэрхүү нөхдүүдийг сонгоод байвал удахгүй мөхөж, аль нэг улсын хараат, эсвэл дагавар улс болчихсон байх вий дээ. 2020 онд МАН-ыг сонгож болохгүйг харуулж байна даа.

Avatar

Зочин 2019-05-14 66.181.181.222

ЖДҮ-чин Хүрэлсүхийн долигнуур Пялдага дүр сайхан үлджээ.Намынхнаа Өөдөөс нь харж инээж байгаад араас нь хутга шаасан хүн дээ

Avatar

Зочин 2019-05-14 202.131.242.254

Дүүрэг, хороо, баг дээр байдаг Ардын намын пялдагнууд, ах дүү нараараа аваад дуусна биздээ.

Avatar

ХҮРЭЛСҮХ 2019-05-14 174.50.62.78

Тархины тураалт оркуудаа. Ирэх он болтол би та нарыг халамжаар буцаж огьтол чинь угжихаар шийдлээ. 20 сая төгрөгийн барьцаагүй зээл, оюутны сургалтын барьцаагүй зээл гээд, аваад байгаарай. Авахгүй бол би ганц л баруун гарын шулуун цохилт хийнэ шүү. Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд мэтийн авилгачдыг шийтгэхгүй ээ. Авилгач авилгачидаа хайртай байдаг юм.

Avatar

ҮЗХ 2019-05-14 202.126.89.69

Манай АН гарч ирвэл.иргэн бүрт 40 саяын зээлийг хүүгүй 40 жилийн хугацаатай олгоно.

Avatar

Зочин 2019-05-14 202.131.228.20

ха ха ха

Avatar

Зочин 2019-05-14 202.126.89.141

MAN shine JDY-geer songogchdiig baricaand avah ni ee !!!

Avatar

Зочин 2019-05-14 202.131.245.243

Ц.Элбэгдорж, Ш.ЧИМЭГ хоёр л сонгуулийн шоуг эхлүүлчихээд байгаа юм биш үү?

Avatar

МАНАН - ГЫН АНУУС ТАХАЛ ТАРААГЧ ТАРВАГА НҮХЭНДЭЭ ОР !!! 2019-05-14 202.126.89.38

ХОРТ САНААТ ШИНЖААНЫ ТАРВАГЫН ХОРОН САНАА НЬ ДИЙЛДЭХГҮЙ !!! 461 – Т СУУЛГАХ ЦАГ НЬ БОЛСООН !!! МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ МӨРГӨЛДҮҮЛЖ ЭД БАХАА ХАНГАДАГ н**ш !!!

Avatar

Зочин 2019-05-14 202.9.42.18

Энхболд их хурлын даргатай энхбаяр ерөнхийлөгчтэй сү батболд юмуу эрдэнэбат ерөнхий чайдтай бсн бол өдийд төр төр шиг байж доллар шатахууны үнэ нь буурцан ард түмний амьдрал хамаагүй сайжрах байлаа. Гэтэл женко гэж мафи хүн тэргүүн болсноор монгол улсыг талцуулж зөвхөн нэр төр албан тушаал өс хонзонгийн төлөө явсаар 3 жил өнгөрлөө!!! Маш эмгэнэлтэй !!!

Avatar

Зочин 2019-05-14 202.9.42.96

Сайхан зүүдлэжээ.Одоо сэрж үз ТА

Avatar

Зочин 2019-05-14 66.181.161.119

МАН дахин төр барих ёс суртахууны эрхгүй болсон баймаар юм. Тэдний ичих булчирхай алга болчихсон юм уу.

Avatar

Зочин 2019-05-14 64.119.21.206

Мах болон шатахууны үнэ ийм байхад та нар сонгуульд ялалт байгуулна гэж мөрөөдөх хэрэггүй дээ.

Avatar

Зочин 2019-05-14 203.91.118.254

ждү н**ш

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж