"Шинэ алхам" арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

"Шинэ алхам" арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулав

"Шинэ алхам" арга хэмжээг тав дахь жилдээ зохион байгуулав

Сонгинохайрхан дүүрэг төгсөх ангийн сурагчдадаа зориулсан “Шинэ алхам” өдөрлөгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Уг арга хэмжээгээр ЭЕШ-ын мэдээлэл болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, төгсөх ангийн сурагчдад ямар мэдээлэл түлхүү хэрэгтэй зэрэг нэн чухал сэдвийг хамарсан шинэ алхам гарын авлагыг 12-р ангийн сурагчдад гардууллаа.

Энэ жил Сонгинохайрхан дүүргийн 1173 сурагч ЕБС төгсөж байгаа бөгөөд тэднийг сургуулиа сонгоход нь дэмжлэг үзүүлэх үүднээс МУИС, МУБИС, СЭЗИС, Их Засаг, Техник технологийн дээд сургуулиуд оролцож, сургуулийнхаа онцлог, босго онооны талаар мэдээлэл хүргэлээ. Мөн Боловсролын зээлийн сан оюутнуудад зориулж мэдээлэл хүргэсэн юм. Түүнчлэн амжилттай суралцаж бусдыгаа сурлагаараа бусдыгаа манлайлсан сурагчдад УИХ-ын гишүүдийн нэрэмжит шагнал болон дүүргийн Засаг даргын нэрэмжит шагналыг гардууллаа.

Үүний дараа Compass хамтлаг, дуучин Хүрэлээ, Наки реппер Ginjin, Mrs.M зэрэг уран бүтээлчид төгсөгчдөд зориулан уран бүтээлээсээ хүргэсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: СХД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж