Өсвөр насны хүүхдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцохоор болжээ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Өсвөр насны хүүхдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцохоор болжээ

Өсвөр насны хүүхдэд үйлчилсэн цэнгээний газарт хариуцлага тооцохоор болжээ

Цагдаагийн ерөнхий газраас бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон "Зөв тусгал" хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд Нийслэлийн цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай хамтран насанд хүрээгүй хүнд үйлчилж болзошгүй баар, цэнгээний газруудад гэнэтийн шалгалт явуулж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Love" баар ѳсвѳр насны хүүхдүүдэд үйлчилж байсныг илрүүлж, хариуцлага тооцохоор болжээ.

Дашрамд, улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон байна. Хүүхэд ихэвчлэн зодоон, танхай, хулгай, залилан, дээрмийн гэмт хэрэгт холбогдож буй бөгөөд дийлэнх нь 16-18 насныхан аж.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж