Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нэмнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нэмнэ

Нийтийн тээврийн богино эргэлтийн болон экспресс чиглэл нэмнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар нийслэлийн Засаг даргын 2019 оны “Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах тухай” 01 тоот албан даалгаврын хэрэгжилтийг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх танилцуулав.

Албан даалгаврын хүрээнд салбарын хэмжээнд хэрэгжүүлэх ажлын 55 заалт бүхий төлөвлөгөөг боловсруулж, баталсан байна. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний газраас өдөр тутам үндсэн болон хот орчмын, шөнийн, зуслангийн гэсэн нийт 93 чиглэлд, 19 аж ахуйн нэгж, байгууллагын угсраа, их, дунд багтаамжийн 943 автобус, троллейбусны хөдөлгөөний бүртгэл, хяналт, шуурхай зохицуулалтыг хийж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна. Мөн “Улаанбаатар смарт карт” ХХК-иас шинэчлэн боловсруулсан журмын дагуу програм хангамжийн хөгжүүлэлтийг хийжээ. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний талаар иргэдээс санал хүсэлт болон гомдол хүлээн авах мэдээлэл бүхий зурагт хуудасны загварыг тус газрын даргын 2019 оны А/10 дугаар тушаалаар баталж, угсраа болон их, дунд багтаамжийн автобус, троллейбуснуудын гадна, дотор талд байрлуулах ажлыг зохион байгуулж байна. Мөн автобусны зорчигч, урсгал эрэлтийн судалгаанд үндэслэн богино эргэлтийн болон экспресс чиглэл нээж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж, энэ сарын 20-ны өдрөөс эхлүүлэхээр ажиллаж байгаа хэмээн нийтийн Тээврийн үйлчилгээний газрын дарга Х.Булгаа мэдээлсэн юм.

Энэ дагуу хийж хэрэгжүүлж буй ажлуудыг улам ахицтай урагшлуулж, бодит үр дүнд хүргэн, өөр цаашид ямар ажил хийх ёстойг хөндлөнгийн судалгааны байгууллагаар гаргуулж ажиллахыг хотын Захирагч үүрэг болголоо.

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Улаанбаатар хотын авто замд шинээр байршуулах шаардлагатай тэмдэг, мэдээлэх самбарын танилцуулга”, “Нийслэлийн нутаг дэвсгэрт нэг чигийн хөдөлгөөнд оруулах гудамж замын санал” байв.

Улаанбаатар хотын хэмжээнд зургаан дүүрэгт авто замын мэдээлэл агуулсан хөдөлгөөн зохион байгуулах мэдээлэх самбар байршуулах төлөвлөгөөг нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба, “УБЗЗАГ” ОНӨААТҮГ-тай хамтран саналыг боловсруулсан байна. Авто замын мэдээлэл агуулсан хөдөлгөөн зохион байгуулах, иргэдийн ая тухтай зорчих, замын түгжрэлийг бууруулах зорилгоор зургаан дүүрэгт мэдээлэх самбар байршуулах шаардлагатай “Чигийн урьдчилсан заалт” /5.33а/ нийт 24 байршилд 40 ширхэг тэмдгийн байршил, төсөвт өртөгийн танилцуулгыг Замын цагдаагийн газрын Техник, замын хяналтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан хийв.

Мөн авто замын түгжрэлийг бууруулах, иргэдийн ая тухтай зорчих, нөхцөлийг хангах зорилгоор туслах гудамж, хорооллын доторх авто замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах байршил, төсөвт өртөгийг танилцуулгыг Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн дарга Б.Батболд танилцуулсан юм.

Энэ хүрээнд нийт найман байршлыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг шинээр байршуулах асуудлыг хурлаар хэлэлцэж, дахин сайн судалгаа, мэдээллээ нягталж, төсөвт өртгийг нарийн тооцоолж, тэмдэг тэмдэглэгээний хэмжээ загварыг олон улсын стандартын дагуу гарган хурлаар оруулж ирэхийг хотын Захирагч С.Амарсайхан анхааруулж, энэ асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж