БНХАУ-ын Сангийн орлогч сайд асанд 15 жилийн хорих ял оноов

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Сангийн орлогч сайд асанд 15 жилийн хорих ял оноов

БНХАУ-ын Сангийн орлогч сайд асанд 15 жилийн хорих ял оноов

БНХАУ-ын Бээжин хотын дунд шатны хоёрдугаар шүүх тус улсын Сангийн орлогч сайдаар ажиллаж байсан Жан Шаочуныг авлигын хэрэгт буруутган, 15 жилийн хорих ял оноосон тухай "Синьхуа" агентлаг мэдээлжээ.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа нийт 66.98 сая юань буюу 9.85 сая ам.доллар бүхий хөрөнгө, мөнгийг хууль бусаар олж авсан нь тогтоогдсон байна. Шүүхээс Жан Шаочуны хөрөнгийг хурааж, зургаан сая юань буюу 882 мянган ам.доллар орчмын торгууль ногдуулжээ.

Жан Шаочу нь 1995-2018 оны хооронд янз бүрийн албан тушаал эрхлэх хугацаандаа бусдын ашиг сонирхолд нийцүүлэн албан тушаалаа урвуулан ашиглаж хөрөнгөжсөн аж.

Эх сурвалж: XINHUA

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж