Э.Мөнх-Очир, Б.Батзориг нар буруутай гэв

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очир, Б.Батзориг нар буруутай гэв

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны оршин суугчдыг төлөөлөн Ц.Чулуунцэцэг, В.Бадам, Л.Ядам, Д.Батцэцэг, Ц.Хэрлэнчимэг нар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэд Гачууртад газар эзэмшихээр болж, Газар олгох эрхийн ажлын хэсгийн ахлагч Б.Янжинлхамд бүртгүүлэн, кадастрын зураг гаргуулахад шаардагдах 50 мянган төгрөгийг дансанд нь тушааж байсан аж. Энэ үйл явдал 2009 оны зургадугаар сараас эхэлсэн байна. Ингээд бичиг баримтаа бүрдүүлж өгөхөд газрын гэрчилгээ гарсан. Гэвч тэдний эзэмшсэн газар дээр дахин эзэмшигч бий болжээ.

Нэг айлын хашааны газарт 3-4 эзэмшигч бий болсон байна. Гэхдээ тэдгээрийн газар эзэмшлийн гэрчилгээ нь дугааргүй. Маргааныг шийдвэрлэхийн тулд дээрх иргэд Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан, мөн Хяналтын шатны шүүхэд хандсан. Гэвч шийдвэр нааштайгаар гараагүй аж.

Улмаар энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хандсан байна. Харин хотын дарга энэ асуудлаар шүүхэд хандахаас өөр аргагүй гэсэн хариуг ирүүлжээ.

Иргэдийн газар эзэмшлийн гэрчилгээ ийн олон эзэнтэй болчихоод байгаа бурууг тэд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Э.Мөнх-Очир, Б.Батзориг нартай холбож буй юм. Учир нь давхардаж эзэнтэй болчихоод байгаа газар эзэмшлийн гэрчилгээ нь 2007-2008 онд олгогдсон байгаа ажээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж