Улсын хэмжээнд тариалалтын явц 67 хувьтай байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 237.5 мянган га-д үр тариа тариад байгаа аж. Тодруулбал, 231 мянган га-д улаанбуудай, 5.7 мянган га-д төмс, 2.3 мянган га-д хүнсний ногоо, хоёр мянган га-д малын тэжээл, 21 мянган га-д тосны ургамал, нийтдээ 268.8 мянган га-д тариалалт хийжээ.
Одоогоор үр тарианы тариалалт 70, хүнсний ногооны тариалалт 41 хувьтай байгаа аж. Тариалалтын явцын мэдээгээр Хөвсгөл, Орхон, Булган, Хэнтий аймаг 80-94 хувьтайгаар тэргүүлсэн бол Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгуудад 50-74 хувьтай тариалалт үргэлжилж байна.
Б.ЗАЯА