“Шинэ эдийн засгийн форум” үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

“Шинэ эдийн засгийн форум” үргэлжилж байна

“Шинэ эдийн засгийн форум” үргэлжилж байна

Өнөөдөр “Blue Sky Tower”-ийн “Sapphire” танхимд “Шинэ эдийн засгийн форум” эхэллээ. Энэхүү форумыг “Bloomberg TV Mongolia”, Монголын Бизнесийн Зөвлөл, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ), Монгол дахь АНУ-ын Худалдааны танхим (AmCham), Монгол дахь Австралийн Худалдааны танхим (AustCham), Герман Монголын Бизнес Эрхлэгчдийн холбоо (DMUV), Франц-Монголын Худалдааны танхим хамтран зохион байгуулж буй юм.

Дэлхийн эдийн засгийн хүч барууны хөгжингүй орнуудаас шинэ эдийн засаг руу шилжиж буй энэ үед шинэ зах зээл, шинэ удирдагчид өмнө нь байгаагүй эдийн засгийн шинэчлэлүүдийг нэвтрүүлж байгаа билээ.

Эдийн засгийн өмнө тулгамдаж буй сорилтууд хэвээр байгаа ч даван туулах шийдлүүдийг эрэлхийлэх удирдагчдын хандлага улам тэлсээр. Хамтын эдийн засагт суурилж, инновацийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх нь шинэ эдийн засгуудын гол бодлого болсон.

“Шинэ эдийн засгийн форум” нь анх удаа үндэсний шилдэг үйлдвэрлэгч, олон улсын байгууллагууд, баялаг бүтээгч хувийн хэвшлийнхний хүрээнд эдийн засгийн хөгжлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, бодит боломж, гарцуудыг хамтдаа эрэлхийлэн хэлэлцэж буйгаараа онцлог юм.

Форумд үндэсний хөрөнгө оруулагчид, шилдэг эдийн засагчид, шилдэг татвар төлөгч компаниудын гүйцэтгэх захирлууд, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн манлайлагчид зэрэг 300 гаруй эрхэм зөвхөн урилгаар оролцож байна.

Бизнесийн манлайлагчдын дунд дараах дөрвөн сэдвээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнөж буй юм. Үүнд:

Хөрөнгө оруулагчдын цаг: Аж үйлдвэрийн эрин Монгол Улсад эхлэх үү?

Эдийн засагчдын цаг: Дараагийн хямралд Монгол Улс бэлэн үү?

Удирдлагын цаг: Хувийн хэвшлийн оролцоо – Жижгээс том руу

Нөлөөлөгчдийн цаг: Монголчууд хөгжилд бэлэн үү? гэсэн сэдвүүдийг хэлэлцэж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж