Терри бүтэн улирал нэг ч сэлгээгүй тоглосон хоёр дахь тоглогч болов

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Терри бүтэн улирал нэг ч сэлгээгүй тоглосон хоёр дахь тоглогч болов

Английн аваргаар тодроод буй “Челси”-гийн ахлагч Жон Терри Премьер лигийн энэ улирлын 38 тоглолтод бүгдэд нь нэг ч сэлгээгүйгээр бүтэн тоглосон билээ. Ингэснээр тэрбээр Английн Премьер лигийн түүхэнд ийм улирлын турш бүх тоглолтод сэлгээгүйгээр тоглосон хоёр дахь хөлбөмбөгч болж бичигдсэн байна. Түүнээс өмнө 1992/93 оны улиралд “Манчестер Юнайтед”-ын Гарри Паллистер мөн улирлын турш бүх тоглолтод нэг ч сэлгээгүй тоглож байжээ.

34 настай Жон Территэй “Челси” гэрээгээ дахин нэг жилээр сунгаад байна.

Р.Гэгээ

Эх сурвалж: http://horom.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж