“Хүчит шонхор”-т баталгаагүй мах худалдаалж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

“Хүчит шонхор”-т баталгаагүй мах худалдаалж байна

“Хүчит шонхор”-т баталгаагүй мах худалдаалж байна

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөө өглөө /2019.5.13/ “Хүчит шонхор” худалдааны төвд хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирсэн худалдаа эрхлэгч 23 иргэний үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Тус захад өнөөдөр орон нутгаас тээвэрлэн ирсэн 34.5 тонн мах, махан бүтээгдэхүүн худалдаалагдсан байна. Хяналт шалгалтаар малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэн худалдаалж буй зарим иргэд мал эмнэлэг, ариун цэврийн гарал үүслийн гэрчилгээний баталгаажилт, тамга тэмдгийг дутуу хийлгэсэн, огт гэрчилгээ аваагүй, гарал үүсэл тодорхой бус мах худалдаалж байсан зөрчил илрүүлжээ.

Түүнчлэн зориулалтын бус тээврийн хэрэгсэлээр малын махыг арьс, шир, нэхий зэрэг түүхий эд бүтээгдэхүүнтэй хольж, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байдлаар тээвэрлэж байсан нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд иргэддээ малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн худалдан авахдаа гарал үүслийн гэрчилгээг нь үзэж сонголтоо хийхийг зөвлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж