Оросын буддистуудэд Далай лам Бурхны баримал бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Оросын буддистуудэд Далай лам Бурхны баримал бэлэглэв

Оросын буддистуудэд Далай лам Бурхны баримал бэлэглэв

Энэтхэгийн Дармасалад Далай лам Оросын буддистуудэд зориулан тавдугаар сарын 10-12-нд ном айлдлаа. Айлдварын дараагаар Далай лам буддын сүм, хийдийн төлөөллүүдэд Бурхан багшийн баримал дурсгасан байна.

Орост буддын хэд хэдэн хийд байдгийн ихэнх нь Оросын зүүн хэсэгт, тухайлбал, Буриад, Халимаг, Тува болон Байгаль нуурын орчимд байдаг бөгөөд баруун хэсэгт зөвхөн Санкт-Петербург хотод байдаг Гүнзэчойнэм хийд юм. Гүнзэчойнэм хийд нь Оросын цагаан хааны үед байгуулагдсан эртний түүхтэй хийд. Энэ хийдийг байгуулахад өмнөх 13-р Далай лам биечлэн оролцсон байдаг хэмээн Далай ламын Орос дахь бие төлөөлөгч Халимагийн Хамба лам Тэло Тулку Ренбуучи РИА Новости агентлагийн сурвалжлагчид ярьжээ.

Түүний хэлснээр Далай ламын билэгдсэн Бурхан багшийн баримал нь Оросын буддын сүм, хийдүүдийн хувьд ариун шүтээн болох ажээ.

Эдүгээ 83 настай буддын шашны тэргүүн Далай лам саяхан уушигны үрэвслээ Дели хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд Оросын буддистуудын айлдвараа төлөвлөсний дагуу хийжээ. Айлдварын үеэр Далай лам сэргэлэн цовоо, хошин хэвээр байсан бөгөөд Оросоос ирсэн 1200 гаруй сүсэгтнүүдтэй бараг бүгдтэй нь зургаа даруулжээ.

Далай лам Оросын буддистүүдэд зориулан 2009 оноос Энэтхэгт ном айлдаж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж