Өнгөрсөн онд Оросын 38 сая иргэн ХДХВ-ийн шинжилгээ өгчээ

Хуучирсан мэдээ: 2019.05.14-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн онд Оросын 38 сая иргэн ХДХВ-ийн шинжилгээ өгчээ

Өнгөрсөн онд Оросын 38 сая иргэн ХДХВ-ийн шинжилгээ өгчээ

Өнгөрсөн 2018 онд ойролцоогоор 38 сая хүн ХДХВ-ийн халдварын шинжилгээ өгсөн нь нийт хүн амын 25 хувь боллоо хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ.

“Өнгөрсөн онд нийт хүн амын 25 хувь буюу 37,9 сая хүн ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ өгсөн байна. Сүүлийн жилүүдэд ийм шинжилгээ өгч байгаа хүмүүсийн тоо жилд дунджаар хоёр саяар нэмэгдэж байгаа ч халдварын тоо буурч байна” хэмээн Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээллээ.

2018 онд ХДХВ-ийн шинэ халдвар 896 мянга бүртгэгдсэн байна.

ХДХВ-ийн халдварыг бууруулах чиглэлээр ОХУ-ын Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгааны ажлыг идэвхтэй хийхийн зэрэгцээ ХДХВ-ийн халдварын шинжилгээг үнэгүй хийж байгаа юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд Шуурхай шинжилгээний хөдөлгөөнт багийг ажиллуулж байгааг хэвлэлийн алба онцолжээ.

Урьдчилан сэргийлэх ээлжит кампанит аян энэ тавдугаар сарын 14-19-ний өдрүүдэд "Стоп ВИЧ/СПИД" нэртэйгээр ОХУ даяар зохиогдож байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж