Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон ястны өлгий нутаг Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. Тэрээр өнгөрсөн жил тус аймагт ажиллахдаа тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж байсан юм. Өнгөрсөн хугацаанд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.
50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцов. Барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
"Болор дуран"-аар шалгав.
иргэн 2019-05-13 103.26.194.175
Сумын эмнэлэг үү, сум дундынх юмуу? Суманд бол олон ортой юмаа хэдэн хүн амтай сум бэ?Сурвалжлагч жаахан дэлгэрэнгүй бичвэл зүгээрдээ. ортой сумын эмнэлэг гэдэг мундаг том байна шүү.
Иргэн 2019-05-13 122.201.24.9
Хүүхдийн эмнэлэг барина гэдэг мэдээж сайн хэрэг ЕС- аа. Гэхдээ Эрдэнэбүрэнгийн Сүжигтийн хавцалд барих 65 мВт -ын УЦС-ын барих нөхцлийг хангаж ажлыг эхлүүлэх нь ёстой таны анхаарах асуудал шүү. Энэ УЦС-ыг баривал Монголын баруун бүсийн ЦЭХ-ний хангамж ОХУ-аас онц хамааралгүй болоод зогсохгүй Монголын ЦЭХ-ний нэгдсэн систем бий болоход жинтэй хувь нэмэр болно.