Э.Эрдэнэжамъян: Ажлын хэсгийн дүгнэлт задруулсан бол хариуцлага хүлээлгэх ёстой

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Э.Эрдэнэжамъян: Ажлын хэсгийн дүгнэлт задруулсан бол хариуцлага хүлээлгэх ёстой

Э.Эрдэнэжамъян: Ажлын хэсгийн дүгнэлт задруулсан бол хариуцлага хүлээлгэх ёстой

УИХ-аас улс төрийн намууд, УИХ-ын гишүүд, мэргэжлийн байгууллага, төрийн байгууллагуудын төлөөлөл багт Оюутолгойн гэрээ болон  Дубайн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан.  Ажлын хэсгийн бүх үйл ажиллагаа нууцын зэрэглэлтэй явсан.   Тэгвэл нууц матeриалыг Оюутолгой компанид өгсөнтэй холбоотойгоор  Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын үйлдэл бол Эрүүгийн хуульд зааснаар  улсын нууц задруулсан маш том гэмт хэрэг. Мөн эх орноосоо урвасан, тагнуул хийсэн гэмт хэрэг юм.  Энэ хүн 2016 онд Оюутолгойн гэрээ хийгдэх үeд гишүүн байсан. Энэ нь гэрээг батлалцахад дэмжлэг үзүүлсэн гэсэн үг. Магадгүй Оюутолгойн гэрээг байгууллалцсаныхаа хариуд өөрийн хувийн компанидаа ямар нэгэн ажил тeндeр авсан байхыг ч үгүйсгэхгүй. Өнгөрсөн жил Оюутолгой компаниас замын тeндeр авсан нэрээр ажлын хэсгийг ахлагчаас нь татан буулгаж байсан. Д.Дамба-Очир гишүүн ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэйгээ хүлээн зөвшөөрч байсан. Гэтэл өнөөдөр ажлын хэсгийн нууцыг задруулсан нь маш ноцтой. Тиймээс УИХ-ын Ёс зүйн хороогоо хуралдуулж Д.Дамба-Очирт  хариуцлага тооцохыг шаардаж байна. Мөн Eрөнхий сайдын шууд удирдлагад ажилладаг тагнуулын байгууллага бий. Тагнуулын байгууллага Д.Дамба-Очир гишүүний  Оюутолгойтой ямар гэрээ хэлэлцээтэй, ямар ажил үүргийн хуваарьтай ажилладаг, ямар матeриал задруулж, хариуд нь ямар шан харамж авсан талаар нь нэн яаралтай шалгаж хэрэг үүсгэх ёстой. АТГ ч шалгах хэрэгтэй” гэлээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж