Шинзо Абэ 150 сая иений хөрөнгөтэй

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Шинзо Абэ 150 сая иений хөрөнгөтэй

 

Японы  ерөнхий сайд байсан Юкио Хатоямагийн бага дүү  Кунио Хатоямаг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сонгогдсон Японы парламентын 475 депутат дундаас хамгийн баян нь гэж үзжээ. Депутатуудын орлогын мэдүүлгийг даваа гаригт нийтэлсэн байна.

 

Кунио Хатоямагийн хөрөнгө 3,06 тэрбум иен (25,2 сая  доллар) болж байгаа бөгөөд түүний хөрөнгөд 2013 оны хоёрдугаар сард нас барсан эхийнх нь өв залгамжлуулан үлдээсэн хөрөнгө ч багтдаг байна.

 

Түүний ээж Ясуко Хатояма (Исибаси) нь дэлхийн авто машины дугуйн томоохон үйлдвэрлэгч Bridgestone  концернийг үндэслэгчийн том охин байжээ.

 

Японы парламентын  Доод танхимд 100 сая иенээс дээш хөрөнгөтэй 21 хүн байгаагийн 17 нь эрх баригч либерал намын төлөөлөлтэй байна.

Энэ 21 хүний жагсаалтын хамгийн сүүлд  тус орны  ерөнхий сайд Шинзо Абэ бичигдсэн ба хөрөнгө нь 150 сая иен (1,2 сая доллар) байна. Гэхдээ тэрээр намын лидерүүд дотор  хоёрдугаарт бичигджээ. Ардчилсан намын дарга Итиро Озавегийн хөрөнгө 214 сая  иен болжээ. "Иомиури" сонины тооцоогоор, Доод танхимын нэг депутатын дундаж хөрөнгө нь 34 сая иен (280 мянган доллар орчим) болж байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж