АНУ-ын Холбооны мөрдөх товчоо /FBI/ бага насны охидыг хүчирхийлж, бэлгийн дарамтад оруулдаг байсан Вэйн Артур Силсбий гэгч этгээдийг 23 жилийн турш эрэн сурвалжилсан байна. Гэтэл хачирхалтай тохиолдол болж, олон жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан этгээд Баасан гаригт /2019.05.10/ өөрөө цагдаагийн газарт ирж, хэргээ хүлээжээ. Чухам яагаад ийнхүү өөрөө ирж хэргээ хүлээх болсон нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Артур Силбс нь өдгөө 62 настай бөгөөд 1995-1996 оны хооронд 8-10 настай охидыг удаа дараа хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж буй юм байна. Тэрбээр гэмт хэрэг үйлдэхдээ хүүхэд асрагч болж жүжиглэн, охидыг хүчирхийлдэг байжээ. Артур Силбст холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.05.13/ болох аж.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ