Иргэний зориг ногоон нам /ИЗНН/-аас өнөөдөр /2019.05.13/ мэдээлэл хийлээ. Тэд Хэнтий аймгийн 42-р тойргийн нөхөн сонгуульд оролцохоор материалаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн боловч бичиг баримт дутуу гэх үндэслэлээр хассан юм. Энэ талаар ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар "Өмнө нь 2016 оны сонгуульд ИЗНН-ыг нийслэлд, УИХ-д, хөдөө орон нутагт оруулахгүй шийдвэр гаргаж байсан.
Бид бүх шатны шүүх дээр ялаад сонгуульд оролцсон. Тухайн үед зардлын тайлангаа хугацаанд нь гаргаж чадаагүй. Иймд бид АТГ-т хандаж ямар нэгэн санаатай үйлдэл байгаа эсэхийг шалгуулна. Манай нам Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох эрхээ хасуулсан ч Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуульд оролцох бүрэн эрхээ эдэлнэ.
ИЗНН 18,500, 21 аймагт намын үүртэй. Дорнод аймаг хамгийн олон иргэдийн хурлын төлөөлөгчтэй юм байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ