Цаг агаарын тогтворгүй байдал үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Цаг агаарын тогтворгүй байдал үргэлжилнэ

Цаг агаарын тогтворгүй байдал үргэлжилнэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр, ойрын өдрүүдэд цаг агаарын тогтворгүй байдал үргэлжлэх аж. Тухайлбал, өнөө шөнө /2019.5.13/ Монгол Алтайн уулс, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, маргааш өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон Сэлэнгийн саваар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурч салхины хурд өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч, хүчтэй салхилах юм байна.

Мөн тавдугаар сарын 13-ны 20.00 цагаас 14-ний 20.00 цаг хүртэл баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 2-7 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 5-10 градус дулаан, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус, Алтайн өвөр говиор 13-18 градус, бусад нутгаар  8-13 градус дулаан байна.

Харин төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн бороо, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газраар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, шөнөдөө халх голын сав газраар бага зэргийн хурд тунадас орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Шөнөдөө Онон, Улз, Халх голын хөндийгөөр гурван хэм бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 20-25 градус дулаан байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Өмнөговийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 21-26 градус дулаан байна.

Харин Улаанбаатарт үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

ЦАС, БОРОО ОРНО

Түүнчлэн энэ сарын 15-наас 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвөөр, энэ сарын 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 15,16-нд ихэнх нутгаар секундэд 16-18 метр, 17,18-нд говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө  3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж