Жүжигчин Х.Баярмаа Бейонсетэй зиндаархсан нь

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Жүжигчин Х.Баярмаа Бейонсетэй зиндаархсан нь

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза- 2015” наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон. Энэ удаагийн наадам өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Ереван хотноо болсон Олон улсын театрын институтийн 34 дүгээр их хуралд тус байгууллагын Монгол дахь төвийн ерөнхийлөгч, ардын жүжигчин С.Сарантуяа, боловсролын хорооны тэргүүн, ардын жүжигчин төрийн шагналт Н.Сувд нар оролцож, “Гэгээн муза”-г олон улсын наадамд албан ёсоор бүртгүүлснээрээ энэ удаагийнх онцлогтой болж өгөрсөн юм.

Наадмын өөр нэгэн сонирхол татах зүйл бол улаан хивсний ёслол. Урлаг соёлын алдартнууд, олны танил жүжигчид энэ өдөр хээнцэр дэгжин хувцаслаж, улаан хивсээр алхаж үзэгч олонтойгоо ойроос уулздаг билээ. Тэгвэл жүжигчин С.Өлзийхүүгийн охин Х.Баярмаа холлевудын сайхан бүсгүйчүүдээс дутахааргүй хувцасласан нь олны нүдийг хужирласан юм.

Тодруулбал, тэрбээр Лас Вегас хотноо болсон хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “Billboard Music Awards-2015” дээр Бейонсегийн өмч байсан мөнгөлөг өнгийн даашинзтай тун адил даашинзаар гоёсон байлаа. “Гэгээн Муза- 2015” наадмын улаан хивсний ёслолыг үзсэн олон түүнийг холлевудын бүсгүйчүүдээс ялгараад байх зүйлгүй сайхан харагдаж байгааг магтаад авсан сурагтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж