Улаанбурханы 577 мянган тун вакцин хүлээлгэн өглөө

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Улаанбурханы 577 мянган тун вакцин хүлээлгэн өглөө

Улаанбурханы 577 мянган тун вакцин хүлээлгэн өглөө

НҮБ-ын Хүүхдийн сангаас нийлүүлж байгаа улаанбурхан, улаанууд өвчний эсрэг 577 мянган тун вакцин, дагалдах хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр /2019.5.13/ боллоо. Нийт 500 мянган ам.долларын үнэ бүхий вакцин, тариур, аюулгүй хайрцаг гэх мэт зүйлсийг хүлээн авах баримт бичигт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар гарын үсэг зурсан юм.

“Улаанбурханд цэг тавья” уриан дор тавдугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулах нэмэлт дархлаажуулалтын үеэр Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 5-18 насны, бусад аймаг, нийслэлийн 10-18 насны хүүхдүүдийг тус вакцинаар дархлаажуулах юм байна.

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтын ажиллагаа 50 гаруй жилийн баялаг түүхтэй бөгөөд дархлаажуулалтын чанартай үйлчилгээг хүүхэд бүрт хүргэх, товлолын дархлаажуулалтад ДЭМБ-ын шаардлагад нийцсэн чанартай вакциныг хямд үнээр худалдан авах, вакцин био бэлдмэлийн хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр хангах чиглэлээр хамтран ажиллаж байгааг  Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлсэн үгэндээ дурдав. Мөн тэрбээр улаанбурхан өвчний дэгдэлтийн болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед шаардагдах вакцин, тариур, аюулгүйн хайрцгийг нийлүүлж буйд нь талархал илэрхийлэн, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж