Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа | News.MN

Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа

Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа

Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Д.Дамба-Очир гишүүн нууц задруулаагүй, хариуцлага тооцохгүй” гэж өнөөдөр мэдэгдэв.  Түүний хэлсэн энэ үг “Яах вэ дээ, хөөрхий нууц биш материал л өгсөн юм билээ” гэх утгатай уншигдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ажлын хэсгийн дүгнэлтийг Оюутолгой компанид өгсөн гэдгээ өөрөө хэлсэн. Угтаа бол УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ нэгтгээгүй, байнгын хороо, чуулганаар огт хэлэлцэгдээгүй байгаа  дүгнэлтийг шалгагдаж байгаа байгууллагад нь өгнө гэдэг нь өөрөө ёс зүйн хувьд ч төрийн үйл ажиллагааны зарчмын хувьд ч буруу юм.

Бүр УИХ-ын гишүүд ч танилцаагүй байхад шалгагдаж байгаа гэх компанид ажлын хэсгийн дүгнэлт оччихсон байгаа юм. Ямар нэг байдлаар УИХ-ын байнгын хороод болон чуулганаар хэлэлцэгдсэн дүгнэлт байгаад түүнийг нь УИХ-ын гишүүн өөрөө “хүргэж” өгөх бус шалгагдаж байгаа тухайн компани өөрөө олж авах ёстой байтал байнгын хорооны дарга, ард түмнээ төлөөлж буй хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нь өгсөн гэхээр яалт ч үгүй буруутай мэт.

Монгол төрийн, УИХ-ын ажил шалгаж байгаа бүх байгууллагадаа шалгалтын дүн эцэслэгдээгүй байхад хүргэж өгөөд байдаг юм уу эсвэл энэ удаад Д.Дамба-Очир гишүүн алдаа гаргав уу. Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гарын үсэг зураагүй гэдгээ хэд хэдэн гишүүн ч илэрхийлсэн. Бүр ажлын хэсгийн гишүүд нь дүгнэлттэйгээ эцэслэн танилцаж, гарын үсгээ зураагүй байхад бүр ч ёс зүйгүй, буруу зүйл санагдах.  Эсвэл УИХ-ын ажлын хэсэг, хяналт шалгалт ийм зарчмаар явдаг болчихсон юм уу, МАН-ын бүлгийн дарга аа.

Ш.ОЧ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-13 202.9.42.130

УИХ-д оюутолгойн гэрээг дэмждэг. Өөрөөр эх орноо худалдахын төлөө ажилладаг гишүүд нэг биш байгаа.түүний нэгДамба Очир. Намаас арга хэмжээ авах нь зүй. Одоо их хурлын ес зүйн хороо. Хууль хяналтын байгууллага шалгах хэрэгтэй. Урвагч

Avatar

Зочин 2019-05-13 150.129.140.220

Энэ Дамбаочир гэж нөхөр солиотой хулгайч, баруунд бол аль хэдийний алга болсон, энэ хулгайчийг парламентаас хурдан алга болгох хэрэгтэй,, өөрийг нь цалинжуулдаг газрын талд ажиллах ёстой ш тэй, УИХ л цалинжуулж байгаа биз дээ, Оюу толгой цалин өглөггүй биз дээ, өмгөөлөгч шиг, гэтэл олон төрийн албан хаагчдын тэр олон өдрийн хөдөлмөрийг талаар нэг болгож, тэгвэл шалгаж яахын, дайсны таллаа аамаг юмаа өгдөг мэдрэл муутай хулгайч

Avatar

Зочин 2019-05-13 119.40.103.6

Ганц Дамба-Очир биш УИХ-д ОТ-гойг дэмждэг гишүүд хэд хэд бий. Түүний цаана тэдний ашиг сонирхол байгаа. Эхний удаад Дамба-Очирыг эгүүлэн татах асуудлыг тойргынх нь сонгогчид тавих хэрэгтэй. ОТ-ингэж улс төртэй, авлигатай холбогдоод ирэхээр Дубайн гэрээг цуцлах боломжтой болно. Авлига, улс төртэй холбоотой бол арбитрийн шүүх ОТ-н хөрөнгө оруулагчдыг шууд буруутай гэж үзнэ.

Avatar

Зочин 2019-05-13 202.126.89.198

Дамбаас одоо муу барьсан замын төлбөрөө нэхэмжлэхгүй юу хэ хэ. Хашир амиа тавьж өгөхөөс буцахгүй байнаа.

Avatar

Зочин 2019-05-13 182.160.0.253

Mongol uls ymar turtei we gedegee sain harj aw awilga awsan ch awaagui hulgai hiisen ch hulgailaagui ulsaa hudaldsan ch hudaldaagui geed suuhaas ichehgui guliisun urwagchdaar duursen ni endee MONGOL ULSAAS URWAGCHID

Avatar

Зочин 2019-05-13 202.21.109.89

Бүгдээрээ л хэн өгсөн эзнийг нь ол . Өгсөн эзэн нь хүртэл би өгөөгүй гэж бултаад л байсан чинь одоо ДамбаОчирын зөв ч гэх шиг.\nНууцаа задалдаг ДамбаОчирдах арга гарчээ.Ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг яахаараа ажлын хэсэгт оруулж байдаг юм бэ.

Avatar

ТОГТОХСҮРЭНГ ЗҮХЭЖ БНА. 2019-05-13 103.57.95.158

Ёс зүйгүй нөхөд энэ УИХ-д байгаад харамсаж бна. Ингээд л шударга байж чаддаггүй юмнуудын хийж байгаа үйлдлийг харахаар үнэн зэвүү хүрч бна. Тогтохсүрэнг овоо л шударга хүн гэж харж байсан чинь харин өрөөсөн дугуй болоод хоосон цээжээ дэлдэгчдийн нэг гэдгээ харууллаа. УИХ-ын хэнд ч итгээд нэмэргүй, Бүгд л хоосон эх оронч дүр гаргагчид, хараад л зүхэж бна тАНЫГ.

Avatar

иргэн 2019-05-13 202.55.191.194

энэ нэг нөхрийг, согтуу солиорчихоод би эм уусан байсан ч гэхшиг тэнэгтээд байсан. дамба-очирын зам гэж хэдэн хүний амиар наадлаа

Avatar

зочин 2019-05-13 202.9.43.47

ДАМБА-ОЧИРЫГ УИХ-С БУЦААН ТАТАХЫГ ШААРДАЖ БАЙНА. УИХ-ЫН ДАРГАА. ЭХ ОРНООСОО УРВАГЧИЙГ ЯАЖ ШИЙТГЭХИЙГ ХҮЛЭЭЕ.

Avatar

Зочин 2019-05-13 202.126.89.133

ЭНД ЯМАРЧ СҮЙД БОЛООД БАЙХ ЗҮЙЛ АЛГА! ХАРИН Ч МАНАЙХАН (АЖЛЫН ХЭСЭГ ) ХЭТ НЭГ ТАЛЫГ БАРЬСАН, ЭСВЭЛ ОТ–д  ХУВИЙН АШИГ, СОНИРХОЛЫН НӨЛӨӨ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ӨРӨӨСГӨЛ ДҮГНЭЛТ ОРУУЛАХ МАГАДЛАЛТАЙ ТУЛ ДҮГНЭЛТИЙГ ШАЛГУУЛСАН ТАЛД ҮЗҮҮЛЖ ТЭДНИЙ САНАЛ ГОМДЛЫГ ТУСАД НЬ АВААД БАЙНГЫН ХОРООН ДЭЭР УЛ, СУУРЬТАЙ ТАЛ БҮРЭЭС НЬ ХЭЛЭЛЦЭХ ГЭСЭН НЬ ХАРИН Ч ЗӨВ!!!

Avatar

Зочин 2019-05-13 182.160.0.253

URWAGCHIIN HAMSAATAN NI

Avatar

Зочин 2019-05-13 202.9.44.165

Татгалзаагүй ажлын хэсгийн ахлагчийн хувьд Оюутолгой компанийнхантай уулзаад дараа нь дэмжиж ярьсан учраас ажлыг нь өөр хүнээр хийлгэсэн юм. Тэр бичлэгүүдийг нь /өмнө хойн нь/ үзээрэй

Avatar

Зочин 2019-05-13 202.70.34.70

нээрээ Д гишүүн Ажлын хэсгийн ахлагчаас татгалзаж байсан санагдах юм, яагаад татгалзсан юм бол?

Avatar

Зочин 2019-05-13 182.160.0.253

HUWIIN SONIRHOLIIN ZURCHILTEI BAISANAAS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж