Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа

Д.Дамба-Очир гишүүн буруутай, Д.Тогтохсүрэн дарга аа

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Д.Дамба-Очир гишүүн нууц задруулаагүй, хариуцлага тооцохгүй” гэж өнөөдөр мэдэгдэв.  Түүний хэлсэн энэ үг “Яах вэ дээ, хөөрхий нууц биш материал л өгсөн юм билээ” гэх утгатай уншигдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ажлын хэсгийн дүгнэлтийг Оюутолгой компанид өгсөн гэдгээ өөрөө хэлсэн. Угтаа бол УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ажлын хэсэг эцсийн дүгнэлтээ нэгтгээгүй, байнгын хороо, чуулганаар огт хэлэлцэгдээгүй байгаа  дүгнэлтийг шалгагдаж байгаа байгууллагад нь өгнө гэдэг нь өөрөө ёс зүйн хувьд ч төрийн үйл ажиллагааны зарчмын хувьд ч буруу юм.

Бүр УИХ-ын гишүүд ч танилцаагүй байхад шалгагдаж байгаа гэх компанид ажлын хэсгийн дүгнэлт оччихсон байгаа юм. Ямар нэг байдлаар УИХ-ын байнгын хороод болон чуулганаар хэлэлцэгдсэн дүгнэлт байгаад түүнийг нь УИХ-ын гишүүн өөрөө “хүргэж” өгөх бус шалгагдаж байгаа тухайн компани өөрөө олж авах ёстой байтал байнгын хорооны дарга, ард түмнээ төлөөлж буй хууль тогтоох дээд байгууллагын гишүүн нь өгсөн гэхээр яалт ч үгүй буруутай мэт.

Монгол төрийн, УИХ-ын ажил шалгаж байгаа бүх байгууллагадаа шалгалтын дүн эцэслэгдээгүй байхад хүргэж өгөөд байдаг юм уу эсвэл энэ удаад Д.Дамба-Очир гишүүн алдаа гаргав уу. Ажлын хэсгийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа, гарын үсэг зураагүй гэдгээ хэд хэдэн гишүүн ч илэрхийлсэн. Бүр ажлын хэсгийн гишүүд нь дүгнэлттэйгээ эцэслэн танилцаж, гарын үсгээ зураагүй байхад бүр ч ёс зүйгүй, буруу зүйл санагдах.  Эсвэл УИХ-ын ажлын хэсэг, хяналт шалгалт ийм зарчмаар явдаг болчихсон юм уу, МАН-ын бүлгийн дарга аа.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж