"Төвийн бүсийн хурд-2019" уралдааны хамгаалалтад ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

"Төвийн бүсийн хурд-2019" уралдааны хамгаалалтад ажиллалаа

"Төвийн бүсийн хурд-2019" уралдааны хамгаалалтад ажиллалаа

Монгол улсын засгийн газрын 2019 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан "Төвийн бүсийн хурд 2019" хурдан морины уралдаан Хүй долоон худагт 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэ өдөр Их нас, Соёолон, Эрлийз дунд гурван насны морьд уралдаж хэв журмын хамгаалалт, зохицуулалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний анги байгууллагуудын алба хаагч нар ажиллалаа.

Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, уяач болон унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч хүүхэд бүр уралдаанд оролцохдоо даатгуулсан байх, хамгаалалтын малгай, хантааз, өвдөг, тохойн хамгаалалттай эсэхийг шалгаж, зөвхөн зөвшөөрөлтэй чухал шаардлагатай автомашинаас бусад автомашин явуулахгүй дэг журамтай байхад анхаарч ажиллаж байна.

Цаашид цагдаагийн байгууллагаас сум, баг, аймаг, үндэсний болон бүсийн наадмын хэв журмын хамгаалалт, зохицуулалтыг энэ жишгээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: ЦЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж