К.Леонард хожлын шийдэлтээ амжилттай хийж, багаа бүсийн шигшээд хөтлөн оруулав

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

К.Леонард хожлын шийдэлтээ амжилттай хийж, багаа бүсийн шигшээд хөтлөн оруулав

К.Леонард хожлын шийдэлтээ амжилттай хийж, багаа бүсийн шигшээд хөтлөн оруулав

Өнөө өглөө НБА-н талбайд хоёр сонирхолтой тоглолт боллоо. Өрнөд бүсэд "Портлэнд Трэйл Блэйзерс" болон "Денвер Наггетс" багууд, Дорнод бүсэд "Филадельфиа 76" болон "Торонто Рэпторс" багууд цувралын долоо дахь тоглолтоо хийсэн юм.

"Торонто" болон "Фили"-ийн тоглолт 92-90 харьцаатай талбайн эзэн "Торонто Рэпторс" багийн ялалтаар өндөрлөсөн. Тоглолтын сүүлчийн мөчид "Торонто Рэпторс" багийн К.Леонард цаг дуусах мөчтэй зэрэгцэн шидэлтээ гүйцэтгэсэн нь гоол болж багаа ялалтад хөтлөн, плэй-оффын дараагийн шат болох бүсийн шигшээд оруулав.

Багийн лидер ямар байх ёстойг К.Леонард талбай дээр маш сайн харуулж, базераар багтаа ялалт авчирснаас гадна энэ тоглолтод 41 оноо авч багаа тэргүүлжээ. Түүнд П.Сиакам 11, К.Лаури 10 оноогоор, сэлгээнээс С.Ибака 17 оноогоор тус хүргэсэн юм. Мөн энэ тоглолтод С.Ибака үнэхээр шилдэг байсныг онцлох ёстой. "Филадельфи 76" багийг цуврал долоон тоглолтод буулгаж авсан "Торонто Рэпторс" багийн дараагийн өрсөлдөгч нь Милоуки Бакс байх юм.

Өрнөдийн бүсийн шигшээд шалгарах эрхийн төлөө "Портлэнд" болон "Денвер" багуудын тоглолт 100-96 харьцаатай өндөрлөсөн байна. "Портлэнд Трэйл Блэйзерс" багаас Си.Жи.МкКоллум 37 оноо авч багаа тэргүүлсэн бол түүнд Д.Лиллард 13, Э.Кантер 12 оноогоор тус хүргэжээ. Сэлгээнээс Э.Турнер 14 оноо авчээ. "Денвер Наггетс" багийг хожиж, плэй-оффын хагас шигшээд шалгарсан "Портлэнд Трэйл Блэйзерс" багийн дараагийн өрсөлдөгч нь "Голден Стэйт Уорриорс" баг байх юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж