Хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.05.25-нд нийтлэгдсэн

Хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэллээ

Явуулын нэг цонхны үйлчилгээний машинаар хөдөөгийн багийн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж эхэллээ

 

Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг тавдугаар сарын 20-23-ны өдрүүдэд Батцэнгэл сумын Дэл, Баян-Уул, Цац, Улаанчулуу, Хөнөг, Дайр бор багийн иргэдэд явуулын нэг цонхны үйлчилгээний хүргэж эхэллээ. Энэхүү үйлчилгээг машинаар дотор, дүрс оношлогоо, мэдрэлийн эмч, аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч, онцгой байдлын газрын дэд дарга, мал эмнэлэгийн хэлтсийн дарга, сумын халамжийн мэргэжилтэн ,хөдөлмөрийн мэргэжилтэн иргэний бүртгэл, эд хөрөнгийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн мэргэжилтэн сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж, аймгийн Засаг дарга 2014 оны үйл ажаллагааны тайлангаа тавьж иргэдийн санал бодлыг сонслоо. Үүнд хөдөөгийн  иргэдэд сэтгэл хангалуун байгаагаа олонтой илэрхийлж байлаа.

Эх сурвалж: www.zasag.mn

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж