"Холын зайн цайны зам”-д 70 оролцогч өрсөлдөнө | News.MN

"Холын зайн цайны зам”-д 70 оролцогч өрсөлдөнө

"Холын зайн цайны зам”-д 70 оролцогч өрсөлдөнө

"Холын зайн цайны зам”-д 70 оролцогч өрсөлдөнө

Тал хээрийн торгоны замыг хайх Хятад, Монгол, ОХУ-ын “Холын зайн цайны зам” хил дамнасан авто машины олон улсын 13 дахь уралдааныг ирэх 6-7 дугаар сард зохион байгуулахаар болсон талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Уг уралдааныг Монголын автомашин, мотоциклийн спортын холбоо Хятадын талтай хамтран зохион байгуулах юм байна.

2019 онд Хятад, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Хятад, Монгол, ОХУ гурван улсын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах арга хэмжээний хүрээнд Автозамын ралли уралдааныг зохион байгуулахаар болжээ. Уралдаан мэргэжлийн болон сонирхогчын ангилалд болох бөгөөд 70 оролцогч оролцохоор төлөвлөжээ. Хятадын талаас 40, Монголоос 20, ОХУ-аас 10 оролцогч оролцох юм байна. Монголын талын эхний 10 оролцогчид бүртгэлийн 200 ам.доллараас чөлөөлөгдөхөөр болсон байна.

Хятад, Монгол, ОХУ-ын “Холын зайн цайны зам” олон улсын уралдаан ойролцоогоор 4000 км замд явагдах бөгөөд нийт таван үе шаттай, зургаан том кемптэй, тусгай шат нь 1000 км-д болох аж. Уралдаан Монгол орны говь, тал хээр, цөл, говь цөлийн нутгаар дайран өнгөрч ОХУ-ын Улаан-Үд хотоор дамжин Байгаль нуурт хаалтаа хийнэ.

“Холын зайн цайны зам” олон улсын уралдаанд оролцогчид зургадугаар сарын 25-ны өдөр машины үзлэг шалгалтад хамрагдаж, зургадугаар сарын 26-д Өвөрмонголын Улаанцав хотод богино замын тэмцээнээр эхлэхээр болжээ. Харин уралдааны нээлт зургадугаар сарын 27-ны өдөр болох бөгөөд 28-ны өдөр дахин богино зайн тэмцээнтэй. Уралдааны хуваарийн дагуу бүх жолооч нар зургадугаар сарын 29-ний өдөр Эрээн хотод цугларч гаалийн бүрдүүлэлт хийгээд үлдсэн уралдаанд оролцох юм байна.

“Холын зайн цайны зам” олон улсын уралдааны дараагийн гараа долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд болж, хаалтаа долдугаар сарын 6-ны өдөр хийхээр төлөвлөсөн байна.

ТЭМЦЭЭНИЙ ЗАМЫН МАРШРУТ:

Долдугаар сарын 1: Замын-Үүд – Сайншанд кэмп /Тусгай шат 231.52 км/

Долдугаар сарын 2: Сайншанд – Өндөр хаан кэмт /Тусгай шат 316,36 км/

Долдугаар сарын 3: Өндөрхаан – Улаанбаатар кэмп /Тусгай шат 251.02 км /

Долдугаар сарын 4: Улаанбаатар – Алтанбулаг кэмп /Жолооны зам/

Долдугаар сарын 5: Чята /гаалийн бүрдүүлэлт/ – Улаан-Үд хот кэмп

Долдугаар сарын 6: Улаан –Үд Байгаль нуур хаалтын арга хэмжээ болно.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж