Хятадын 300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар онооно

Хуучирсан мэдээ: 2019.05.13-нд нийтлэгдсэн

Хятадын 300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар онооно

Хятадын 300 тэрбумын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар онооно

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулах шийдвэр гаргажээ. Худалдааны яриа хэлэлцээнд АНУ-ын шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд шахалт үзүүлэхийн тулд Дональд Трампын засаг захиргаа нэмэлт татвар ашиглаж байна хэмээн ажиглагчид үзэж байна.

Хоёр улсын төлөөлөгчдийн хамгийн сүүлийн уулзалт үр дүн муутай өндөрлөсөн бөгөөд удахгүй зөвшилцөлд хүрнэ гэж найдаж байсан худалдааны маргааны нөхцөл байдал хурцдах шинжтэй байна.

Вашингтон өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан нэмэлт татварыг 10 хувиас 25 хувь болгож нэмэгдүүлсэн. Хятадын тал ч хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн билээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөхийн мэдээлснээр, ирэх сард Японд болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж магадгүй байгаа аж.

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж