УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, УИХ-ын гишүүн Л.Болд болон манай оронд суугаа зарим Элчин сайдын яамны төлөөлөгчид Энэтхэг-Монголын газрын тос, байгалийн хийн үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо. Энэхүү үзэсгэлэн нь Энэтхэг улсын Засгийн газраас олгож буй 1 тэрбум гаруй америк долларын хөнгөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажилтай холбогдуулан БНЭУ-ын Элчин сайдын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Инженерс Индия LTD” компани хамтран зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэнд Энэтхэгийн 35 орчим нэр хүндтэй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.
Эх сурвалж: ГХЯ
Холбоотой мэдээ